Нийгэм / 2019/09/17 / 4

“МОНГОЛ УЛСЫН ОЛБОРЛОХ САЛБАРЫН СУРГАЛТЫН ЦАХИМ ПОРТАЛ”-ЫГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН АВЛАА



Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор хүлээн авлаа.

Тус порталд олборлох салбарын засаглал, эрх зүйн зохицуулалт, байгаль орчны менежмент, уурхайн хаалт, уул уурхайн кадастр, тус салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн чиглэлээр цахим санг бүрдүүлсэн.

Мөн стратегийн орлогын менежменттэй холбоотой дотоодын болон олон улсын бодлого, зохицуулалт, сайн туршлага зэрэг 100 гаруй судалгаа, тайлан, сургалтын материал зэргийг агуулсан сургалтын цахим санг бий болгоод байна. Цаашид ч салбарын хүрээнд бий болсон геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн чиглэлийн сургалт, судалгаа, бодлогын баримт бичгүүдээс гадна олборлох салбар дахь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, материалыг мөн давхар агуулж баяжуулах юм.

УУХҮЯ-аас салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамтран олборлох салбарын олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтийн хэрэгцээнд ашиглаж болно. Мөн сургалт, судалгааны материалыг энэхүү порталд нэмж оруулах зэргээр салбарын үйл ажиллагааг дэмжиж, оюутан, судлаач, мэргэжилтнүүдийг хөгжүүлэх боломжийг хамтран бий болгохыг уриалж байна.

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг албан ёсоор энэ оны 10 дугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.



  • зочин · [66.181.161.108] · 2019/09/19

    уухүя амгтг-ийнхан гадныханд салбарынхаа бодит байдлыг шулуухан хэлчихэж байлдаа гадна дотны лиценц эзэмшигчид чинь та нарын олиггүй ажиллагаанаас давьтиргүй ерөнхий сайдын чинь авираас бодлоггүй засгийн газрын чинь найдваргүй үйл ажиллагаанаас болж хохироод байхад юуны чинь гадаад мэдээллийн тухай орхичохдоо шуудхан хэлхэд энэ салбараасаа нэртэйгээр нь татгалзачихдаа ашигт малмалынхан хүний төлөө энэ салбарт хөл тавьсан болгоныг том жижиг гэлгүй хүндэтгэн ажиллаач үр өгөөж нь энэ салбарт эх оронд минь ард олонд минь ирнэ уухүя -ынхан тэр нөөц энэ тэрээ бичиг баримтыг нь шантааж хийлгүй шуурхай өгөх талаар ганц алхам хийж үзээч эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн бүтэцээ хувийн хэвшлийн оролцоотой хөндлөнгийн хяналттай шуурхай шийдвэр гаргадаг болгохгүй юм бол олон аж ахуйн нэгж лиценц эзэмшигчид хөрөнгө оруулагчид хохирч монголын уул уурхайн салбарын нэр хүнд шороонд хутгагдах ойрохон болж шүү


  • Зочин · [66.181.191.221] · 2019/09/18

    Канадчууд Бороогийн алтны ордыг бас дээрэмдэж авсан шүү дээ. Одоо Мнголчуудын тархи угаах портолаа нээжээ. Монголчуудыг мөн доромжилж байна шүүү дээ.


  • зочин · [66.181.191.221] · 2019/09/18

    Оюутолгойг дээрэмдэж авсан Канадчууд Монголчуудын тархи угаах "Цахим портал" нээсэн нь мөн болой.


  • зочин · [66.181.161.44] · 2019/09/18

    монгол улс олборлох салбараасаа татгалзаж уул уурхайн талаар орхих цаг болж өгсөн лиценц нь замбараагаа алдсаж төрийн зохих байгууллагууд нь ажлаа муу хийх юм үүний тод илрэл нь иргэний хөдөлгөөн нэртэй замбараагүй байдалд турхирагсадын хийж байгаа ажил авир зан дураараа дургиж байгааг хардаа монголчууд ямар нэгэн байдлаар хохирох болвол хэн хариуцах вэ ? харахад хөгийн новшнууд байх юм нөгөө цагдаа тагнуул хууль хяналтын байгууллагууд хаачсан бэ ? архангайд банзрагч гэж нэг новшийн гөлөг эз нь татаад ард иргэдийг их үймүүлэх юм төрийн захиргаа цагдаа давраагаад энэ тэнэг нь үймүүлээд юунд хүргэх болдоо эд нартай наргүй бүх хятадуудыг хөөгөөд гаргачихаач тэгвэл монголчууд амармаар байна