“Улаанбаатар Смарт Карт“ ХХК “Суралцъя, хөгжье” уриатай “RISE” хөтөлбөрийн үеэр мэдээлэл өгч ажиллалаа


Амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж, их дээд сургуулийн босго алхсан нэгдүгээр курсийн шинэхэн оюутнуудад эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан, “Хамтдаа суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнгөрсөн ням гарагт “Crocus event hall”-д боллоо.
ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Unread”-тэй хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд шинээр оюутан болсон хүүхэд залууст зориулан бие даан амьдрах, хотын соёлд суралцах, санхүүгээ зөв зохицуулах, амжилттай суралцах арга барилд сурган дэмжих зорилгоор бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 800 гаруй оюутан хамрагдаж байсан бол өнөө жил 1000 оюутан нэгдэж, “Rise”-ын нээлтэд хүрэлцэн ирсэн юм.


Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажилласан нь онцлог байв. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээллийг өгч, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай  танилцуулсан. Түүнчлэн ХААН Банк Сангийн ажилтнууд оюутнуудад зориулсан соёл урлагийн үзвэр үйлчилгээ, банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах, мөн “Rise” хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа.


Энэ мэдээ таалагдаж байвал: