fbpx Г.Занданшатар Та "жижиг" байж болох ч УИХ-ын дарга жижиг байх ёсгүй шүү!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 41 секунд

Г.Занданшатар Та “жижиг“ байж болох ч УИХ-ын дарга жижиг байх ёсгүй шүү!

Энэ парламентын сүүлчийн намрын чуулганы өмнөх өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “УИХ-ыг тараах саналыг анхан шатанд нь сонслоо. Энэ асуудал дахиж яригдахгүй” гэж “томорсон”. Маргааш нь УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ нэлээн зориг орчихсон байртай, саяхан л “УИХ “Эхлүүлснээ дуусгаж, цэгцрэл хөгжил өөд зүтгэх та бүхний эрхэм үйлсэд тань амжилт хүсье” гэв.Юу гэсэн ч үг юм. Ер нь чуулганы нээлтэд хэлсэн үг их л сайхан, нэг хэсэгтээ бодууштай байдагсан. Тийм үг ховор л 

байлаа. Тэрбээр өнгөрсөн хавар, 2019 оны тавдугаар сарын 24-ний баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ-ын Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. Хэн нэгний шахалтгүйгээр” гэж хэлснээсээ хойш тэр дарга нэг л хийморьгүй харагдах болсон. УИХ бол Г.Занданшатарын хувийн компани биш. Ашиг орлого, амжилт нь буурахаар “Өөрсдөө дампуурчихъя” гэж тунирхдаг захирлаар удирдуулдаг ч байгууллага биш л дээ. 

“Та ирцээ сайжруул. Ерөнхий сайд чинь зөвхөн баасан гаригийн хуралдаанд ядаж оролцоод байж болдоггүй юм уу” гэж УИХ-ын гишүүн үг хэлэхээр УИХ-ын дарга “Тарчихна шүү” гэсэн хэрэг. Ёрлосон ч юм уу, төлөвлөсөн ч юм уу энэ зунжин, намаржин “УИХ тарж магадгүй”, “Тарлаа гэхэд сонгуулиа ҮХНӨ оруулах тухай ард нийтийн санал асуулгатай хамтатгачих уу, яах вэ” гэж манарцгаалаа. Хамгийн сүүлийн байдлаар эрх барьж буй намын генсек “Энэ талаар дахиж ярихгүй” гэв. Ингэхдээ “УИХ-ын  нэр бүхий гишүүдээс УИХ-ыг тараах саналыг гарсан. Нэр усыг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг бид авч хэлэлцэхгүй байж болохгүй.

Хэрэв УИХ-ын 51 гишүүн парламентыг тарахыг дэмжсэн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс 2020 оны зургаадугаар сард болох сонгуулийг арваннэгдүгээр сард болох ард нийтийн санал асуулгатай хамтатган яагаад явуулж болохгүй гэж” гэнэ. Аргагүй л хуулийг юман чинээ боддоггүй хүний үг мөн дөө. Ард нийтийн санал асуулгыг явуулах нь хуультай байдаг юм аа. Тэр хуульдаа “Ард нийтийн санал асуулгыг явуулахаар шийдсэнээс хойш 21-45 хоногийн дотор явуулахаар УИХ товлон зарлана” гэсэн байдаг. Д.Амарбаясгалан даргын хэлж байгаагаар бол энэ хуулийг зөрчих гэж байснаа бүлэг дээр яриад болиулж байгаа юм байна л даа. 

Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёрын хэн нь “том” байна? Хэн нь “том” байх ёстой юм бэ? Эрэмбэ өөр болчихсон байгаа биз?

Үүнд Г.Занданшатар даргын ҮАБЗ доторх байр суурь, Үндсэн хуулиараа Төрийн хамгийн том эрх мэдлээ эдэлж чадаагүй нь нөлөөлж байна. Ерөнхий сайдаа Намын дарга учраас загнаад хуралд нь суулгаж чаддаггүй. УИХ-ын дарга байж УИХ-аа хамгаалах байтугай тараах тухай удаа дараа үг унагасан. Одоо “визээ” авсан аятай ажилдаа шулуудаж “эхэлснээ дуусгачихъя” гэж байх. Ийм том эрх мэдлийг Үндсэн хууль, Монголын ард түмэн өгөөд байхад ингэж “жижиг” байж болохгүй ээ, Г.Занданшатар дарга аа! Үзэгдэх байдлаараа танаас жижигхэн биетэй хүмүүс ч энэ УИХ гэдэг байгууллагыг том авч явсан юм. Танд хэн нэгний өмнө жижигрэх эрх, УИХ-ыг хэн нэгэнд загнуулж далайлгуулж, жижигрүүлэх эрх байхгүй. Улсын Их Хурлын дарга улс төрөө тойрогтоо очиж хийнэ ээ. УИХ-ын хойморт, УИХ-ын индрээс улс төр хийж болохгүй. Дашрамд хэлэхэд УИХ-ын Тамгын газар даргаа дагаж “дампуурч” болохгүй. 

Мэдээ уншлаа. “Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр (2019.10.01) 10 цаг 14 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо” http://www.parliament.mn/n/m9jo Гадаадын улс орнуудаас манай улсад суугаа Элчин сайдууд хаачив? УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон. Яагаад гэвэл тэднийг Монгол Улсын Их Хурал урьсан. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатарын 15 минут орчим хэлсэн үгийг ямар ч орчуулагч, хэлмэрч тэдэнд хэлж өгөөгүй. Тэр байтугай чуулганы нээлтэд Элчин сайдууд уригдаж оролцож байна гэж танилцуулаагүй. Тэгэх хууль журам бичигдээгүй ч дипломат ёс жаягаа ч бодсон, өнөөдрийг хүртэл чуулганы нээлтэд урьсан зочид, төлөөлөгчдөд үзүүлж ирсэн хүндэтгэл алга болж. Ёстой “үзээгүйгээ үзлээ” гээд санаатай санаандгүйг бүү мэд, нэгэн Элчин сайд сандал унагаад гарлаа. 

УИХ-ын Тамгын газар ажлаа яаж хийгээд байна аа! Хууль бус томилгоо, халаа сэлгээ, Тамгын газрын ажилтнуудыг дарамталдаг байдлаа зогсоох хэрэгтэй. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дээрх бэлтгэлийг хангах ёстой. УИХ-ын чуулганы үйл ажиллагааг зохион байгуулалт сайтай, бэлтгэл ажлыг сайн хангаж явуулах, зочин урьсан бол хүндэтгэлтэй хандах, угтах үдэх зэргээр УИХ гэдэг байгууллагын нэр хүндийн төлөө ажиллах нь чухал болохоос хувийн компани шигээ олон цагаар хуралдаж, хална солино гэж дарамтлаад байхад төрийн төлөө ажиллах урам төрөх үү. Маш бага цалинтай, маш хариуцлагатай албыг зөвхөн төрд итгэх итгэлээ түшин хашиж явааг мэдэрч ажиллах учиртайсан. Төрийн албаны тухай хуулийг манлайлан хэрэгжүүлэх ёстой газарт Төрийн албаны тухай хуулийг хэрхэн зөрчих болсныг хянах цаг болжээ. 

Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг энэ. Энэ бол хоёр хөршийн Элчин сайд УИХ-ын намрын чуулганы нээлтэд яагаад ирсэнгүй вэ гэдгээс илүүтэй манай дотоод асуудал. 

Иймд УИХ гэдэг байгууллагын бүрэн бүтэн байдлыг хамгаалж, нэр хүндийг дээдэлж отгон намрын чуулганаа амжилттай хуралдуулахыг УИХ-д хүсье!

У.Оргилмаа

Салбарын сайд нь ''асуудалтай'' дипломатуудаа хамгаалж байна уу?
Салбарын сайд нь ''асуудалтай'' дипломатуудаа хамгаалж байна уу?
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​