Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын бага хурлын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно.
Тэднийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн юм.
Энэхүү гэмт хэрэг нь 16-20 жилийн хорих ялтай аж.