fbpx Л.Оюун-Эрдэнэ сайд аа, хулгайч л хулгайчийг бариарай гэдэг дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 9 секунд

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, хулгайч л хулгайчийг бариарай гэдэг дээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумчидтай тэмцэнэ хэмээн нэлээд эртнээс ханцуй шамалсан нэгэн. 

Гэвч тэрхүү асуудлын цаана өөрөө хамтдаа байсан гэдгийг гардаж хийсэн хэмээн буруутгагдахдаа тулаад байгаа Ц.Сандуй мэдэгдсэн. Тэгвэл МАН-ын 60 тэрбумын схемийн үнэн төрх яг хэзээ, хаанаас хэрэгжсэн нь тун удахгүй ил болох нь ээ. Сонссон нь буруутах бус хэрэгжүүлсэн нь хэрэгтэн болох нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ. Үүнтэй нь зэрэгцэн МАН-ын нэр цохогдсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтнүүд сандарч эхлэв.

Үндсэндээ “хулгайч л хулгачийг бариарай” гэдэг үг батлагдах дөхмөгц хэрхэх учраа мэдэхгүй хэлээрээ хөлөө ороож эхлэв. Учир нь хэн нь ч хэзээ ч баталж байгаагүй ч танил хүн л төрийн албанд ажилладаг гэдгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ баталсан. Тэрбээр 2016 онд МАН-ын генсекийн гарын үсэг бүхий хүсэлт бичиг Зам тээрвийн хөгжлийн сайдад хүргэгдэн очсоныг байдаг л асуудал мэт тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, 2016 онд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Нямаа овогтой Энхбаатарыг МИАТ-ийн дэд захирлаар томилуулах хүсэлтэйг нь уламжилсан байдаг. Хүсэлт нь ч биелэлээ олсон. Энэ нь албан бланкан дээр гарын үсэгтэйгээр баталгаажсан хэлбэрээрээ нийтэд дэлгэгдсэн.

Түүнчлэн энэ нь Төрийн албаны тухай хуулийн дагуу олон ч хүнийг огцруулах үндэслэл болохоор байгаа юм. Дээрх хуулийн

31.2-т Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.

32.2.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.

32.6.Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно.

гэж заасан байдаг. Гэтэл үүнийг Л.Оюун-Эрдэнэ анхаарч, анзаарах байтугай тухайн бичгийг байгаа эсэхийг мартсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Хуулийг баталдаг нь хэрэгжүүлдэггүй гээд буруу ойлгочихсон юм шиг байгаа юм тэр хүн.

Тэрч  байтугай “УИХ-ын гишүүд ямар нэгэн байдлаар томилгоонд оролцдог нь нууц биш. Ингэх нь буруу. Тухайн үед яагаад ийм бичиг авч байсныг тухайн үеийн намын удирдлагуудаас асуу” гэж байгаа юм. Уг нь тэрхүү 2016 оны бичигт нь 60 тэрбумын схемд хамтдаа нэр холбогдон яваа Д.Амарбаясгалангийн гарын үсэг дурайгаад байж байгаа шүү дээ. Тэр ингэж л өөрийн үнэн төрхөө баталсаар байна. Үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт буруугаа бусад руу булзааруулан чихэж, нөгөө талаар бусдыгаа ч хөлдөө чирнэ гэдгээ илэрхийлсэн. Учир нь мань хүн сонгуулийн дараа дээрхтэй утга адил бичгүүдийг авч байсан тохиолдлууд байдаг гэж өөрөө батлан хэлснээс нь илэрхий.

Мөн “60 тэрбумыг схем хэрэгжсэн юм бишүү” хэмээн асуухад “Тэрийг тодруулаад ярина биз” гэсэн тайлбарыг өгсөн. Хэн тайлбарлах болж байна вэ.

Түүний хийж буй үйлдэл, хэлж буй үгс нь зөрж, үнэнд гүйцэгдээд ирэв үү гэх хардлагыг дагуулахаас аргагүйд хүргэж байна. Хэрвээ тэр үнэхээр 60 тэрбумын схемд хамааралгүй нэгэн байсан бол олонд дэлгэгдээд байгаа албан бичгийг яагаад шалгуулахгүй байна вэ. Тэр нь өөрийг нь огцруулах үндэслэл бүхий хуулийн заалтад холбож байгаа шүү дээ. Тэд өөрсдөө хууль зөрчиж байгаагаа далдлахын тулд бусдаар туг тахиж байгаа юм биш биз.

Чанга дуугарч, шүгэл үлээсэн нь буруугүй гэсэн үг биш гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд уг нь мэддэг л баймаар.

Эх сурвалж: ERENNEWS.MN

	 SOS!!! Нийслэлээс зугтъя, Улаанбаатарчууд аа
SOS!!! Нийслэлээс зугтъя, Улаанбаатарчууд аа
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​