fbpx ШАТАХУУНЫ КОМПАНИУД ШАНТААЖАА ЗОГСОО, ОДОО БОЛНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 36 секунд

ШАТАХУУНЫ КОМПАНИУД ШАНТААЖАА ЗОГСОО, ОДОО БОЛНО

Монголын инфляц ганц л зүйлээс шалтгаалдаг. Тэр нь шатахууны үнэ юм. Харин шатахууны үнийг импортлогч хэдэн компани тогтоодог.
 
Шатахууны үнэ өсөхөд дагаад талх, будаанаас эхлээд өргөн хэрэглээний бүх барааны үнэ өснө. Тиймээс импортын шатахуунаас эдийн засаг маань хараат болж таараад байгаа юм.
 
Гэхдээ үүний цаана учир бий. Дээр хэлсэнчлэн Монгол Улс шатахуун импортолдог даварсан хэдэн компанитай болоод олон жилийн нүүр үзэж байна.

Ашиг бага байна, үнээ нэммээр байна гэж гоншигноно. Эсвэл, ийм боломж олгохгүй бол үнээ нэмнэ гэж шантаажилна. Харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газар шантааж бүрийг нь хүлээж аваад сургачихсан юм.
 
Яг үнэндээ энэ бүхэн “юм”-ны үнэ нэмэгдэж, ард түмний нуруунд ачаа нэмэгдэх тусам дараагийн сонгуульд биднийг гаргахгүй гэсэн улс төрийн намуудын арчаагүйтэй бас холбоотой. Өргөн хэрэглээний барааны үнэ савлавал нэр хүнд ньбас савлана гэж манай
эрх баригчид үздэг. Энэ үнэн. Гэхдээ үнийг ч, нэр хүндийг ч савлуулахгүй байх аргыг тэд олохгүй байна. Тиймээс шатахуун импортлогчдын аманд, халаасанд гүйж орчихоод байгаа хэрэг.
 
Монгол Улс жилдээ нэг сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолдог. Бусад улс орныг бодвол хариугүй бага хэмжээ л дээ. Үүнийх нь 65 орчим хувийг дизелийн түлш, 30 орчим хувийг АИ-92, тав орчим хувийг нь АИ-80 бензин эзэлнэ. Сүүлийн таван жилийн дунджийг харахад АИ-92 бензиний хэрэглээ өсч, АИ-80-ынх буурсан байна. Харин дизелийн түлшний хэрэглээ тогтвортой байсаар байгаа юм.
 
Тэгэхээр шатахуун импортлогчдын ашиг орлого энэ хэрээр тогтвортой, тэр бүү хэл илүү ашигтай явж ирсэн гэсэн үг.
 
Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан ч манай импортлогчид түүнийг дагуулаад үнээ бууруулж байсан түүх байхгүй. Харин төрөө шантаажилж байж, шанд нь үнийг хэвэнд нь барина гэж ам өгдөг зуршил бий.
 
Ойрын жишээ гэвэл, 2013 онд Засгийн газраас шатахууны компаниудыг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт хамруулж бага хүүтэй зээл олгож байв. Энэ хүрээнд Уул уурхайн яамтай гэрээ байгуулсан 13 импортлогч компанид нэг жил ийн хугацаатай 3.8 хувийн хүүтэй 192 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Засгийн газар ингэж тал зассаны шалтгаан нь дээр хэлсэнчлэн шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхсөн. Ингэснээр тухайн үед валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ өсөхөөс сэргийлж, түлш шатахууны үнийг тогтвортой байлгаж чадсан гэдэг. Энэ бол хөтөлбөрийг дүгнэсэн “үг” нь юм. Ингээд зогсоогүй.
 
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын нийт татварын орлогын 10 орчим хувийг онцгой албан татварын орлого эзэлж ирсэн. Үүний ердөө 10-50 хувийг автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого эзэлж иржээ. Бодит ашиг орлогыг нь дэлгэж чаддаг бол улсын нийт таварын орлогын дийлэнх нь онцгой албан татвар эзлэх учиртай юм.
 
Гэвч дээр ажлын үр дүнгийн талаар албаны
тайланд “...УИХ-аас олгосон эрхийн дагуу автобензин, дизелийн түлшний хилийн үнэ өсөх үед Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг зохих төвшинд хадгалах үүднээс онцгой албан татварын хэмжээг бууруулах, харин хилийн үнэ буурахад онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг тухай бүр хэрэгжүүлж байсны үр дүнд дотоодын зах зээл дэх үнийн огцом өөрчлөлтийг сааруулан, харьцангуй тогтвортой төвшинд хадгалж ирсэн” гэж бичсэн байна.
 
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурснаас, ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ буурсан. Тиймээс шатахуун импортлогч компаниудын ашиг огцом нэмэгдсэн юм. Гэвч тэд өөрсдөө үнээ бууруулах талаар ямар нэг санаачилга санал гаргаагүй. Харин Засгийн газар 2015 онд автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд 400-520 мянган төгрөг байхаар тогтоосон юм. Засгийн газар шатахуун импортлогчдод “төмөр нүүр” гаргасан нь ганц энэ биз.
 
Харин 2016 оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч, шатахуун импортлогч компаниудын ашиг буурахад Засгийн газраас жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор яаралтай арга хэмжээ авсан байдаг. Ингэхдээ Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 5-ны өдөр 109 дүгээр тогтоол, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 166 дугаар тогтоол, 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоол тус тус гаргаж онцгой албан татварын хувь хэмжээг бууруулжээ.
 
Дараа нь 2017 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ дахин буурлаа. Гэсэн ч манай импортлогчид үнээ буулгаагүй. Ашигтай ажиллаж байгаа атлаа “...Үнээ өсгөнө” гэж Засгийн газрыг айлгаж байсан байдаг.
 
Харин Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2016 оноос хойш гурван ч удаа бууруулаад байсан онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар буцаан нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэж шийдэхээс ч өөр арга байгаагүй юм.
 
Дээрх шийдвэрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээ буюу тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон. Гэвч энэ асуудлаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Ингээд зөвлөмжийн дагуу АИ-80, АИ-92 бензиний онцгой албан татварын нэмэгдэх хэмжээг бууруулж, Засгийн газрын тогтоолын төсөлд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг АИ-80 190 мянга, АИ-92 нь 210 мянга, дизелийн түлш 280 мянган төгрөг байхаар болгожээ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх байсныг бууруулж ногдуулахаар тогтоолын төсөлд тусгасан байгаа юм. Ийм маягаар л өнөөдрийг хүргэсэн.
 
Тэгвэл одоо мань шатахуун импортлогчид “...260 тэрбум төгрөгийн татаас өг. Татаас өгвөл 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ” хэмээн Засгийн газрыг шантаажлаад эхэлсэн байна. Үнэнийг хэлэхэд, шатахуун импортлогчид Засгийн газар бүрээр ийм шийдвэр гаргуулж, татвар төлөгчдийн мөнгийг татаас болгож аваад сурчихсан. Тиймээс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болж, танхимаа бүрдүүлж амжаагүй шахам байхад нь энэ шантаажаа эхлүүлсэн байгаа юм. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж эхлэхдээ л шатахууны компаниудын шантаажтай нүүр тулсан хэрэг.
 
Түүнчлэн хэд хоногийн өмнө “...Чингис бондын 500 сая ам.долларын өрийг дарлаа” гэдэг мэдээллийг Засгийн газраас хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Нефтийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа. Засгийн газар 2017 оны аравдугаар сараас хойш нефтийн үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байна. Үүнийг дагаад нефтийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тийм учраас Засгийн газраас бүх үнийг хатуу барьж зах зээлийн хууль дүрмийн эсрэг ажиллаж хуучин социализмын үе шиг махны үнэ, нефтийн үнэ, зэсийн үнийг хатуу тогтоож явна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлье. Зах зээлийн зарчмын дагуу явна. Нефть, шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлага байгаа” гэж мэдэгдсэн юм.
 
Түүнийг ингэж хэлсний дараахнаас зарим импортлогч компанийн шатахууд нэмэгдэж, үүнийг дагаад архины үйлдвэрүүд ч бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн байна.
 
Бодит үнэн гэвэл литр тутам нь 1280 төгрөгөөр Монголд орж ирж зарагдаж байгаа шатахуунаа 50 төгрөгөөр нэмлээ гээд импортлогч компаниул хоосорчихгүй. Энэ бол мань мэтийн бус эдийн засагч хүний тооцоолж хэлсэн үг.
 
Ер нь бол Монголд хамгийн даварсан хүмүүс бол шатахуун импортлогч компанийн эзэд. Тэд ханаж цадахыг мэддэггүй болов уу гэмээр улс.
 
Шатахуун импортлогч оффшорт данстай байна. Шатахуун импортлогч УИХ-ын гишүүн болохоор ШТС нь борооны дараах мөөг шиг олон болдог. Шатахуун импортлогч стратегийн уурхайд шахаа хийхийн тулд дэд бүтцийг нь хөгжүүлэхийг зөвшөөрдөггүй. Цаашилбал, шатахуун импортлогчдын халаасанд улстөрчид яваад орчихсон. Энэ мэтчилэнгээр дурдаад байвал тэд хэрхэн даварч байгааг бид анзаарах болно.

Эцэст нь, шатахуун импортолно гэдэг зүгээр л бизнес. Тэр бизнесээс эзэд нь л ашиг олдог. Тийм болохоор төр ийм нөхдүүдэд төмөр нүүрээ харуулж, бизнесийнх нь горимоор ажиллуулах ёстой юм.
 
Чадахгүй гэвэл шатахуун импортолдог тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өөр компанид өгчих. Тэртэй тэргүй хангалттай ашигтай бизнес болохоор амжилттай яваа компаниуд “...Ура” хашгираад л энэ бизнес рүү орчихно. Тиймээс шатахуун импортлогчдод шантаажаа зогсоо гэж хэлье. Одоо болно.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриаллаа
УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийг уриаллаа
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​