Өнгөрсөн шөнө нийтдээ 27 иргэн угаартлаа гэсэн дуудлага өгчээ


Цайз 16 хорооллын гэр хороололд нэг айлын зургаан хүн угаартаж үүрээр эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал 2,6,15 настай гурван хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд гурван том хүний нэг нь биеийн байдал нь хэвийн бус учир Хордлогын төвд эмчлүүлж байна. Харин хүүхдүүдийн ээж аав нь эмчилгээ бичүүлээд гарсан байна. Энэ нь цагдаагийн дуудлага мэдээлэлд бүртгэгдээгүй байна. Харин цагдаагийн 102-р утсанд өнгөрсөн шөнө нийтдээ 27 иргэн угаартлаа гэсэн дуудлага өгчээ. Тодруулбал БЗД-ийн 5 - р хороонд нэг, 22 р хороонд тав 28 р хороонд нэг СХД-ийн 5-р хороонд гурав 3 р хороонд гурав, 22-р хороонд нэг 1-р хороонд дөрөв 25-р хороонд нэг 28-р хороонд гурав 25-р хороонд хоёр ХУД-ын 7 хороонд нэг ЧД ийн 7-р хороонд нэг 16-р хороонд нэг хүн тус тус угаартсан хэмээн дуудлага өгч, эмнэлэгт хүргэгджээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [213.3.22.39] · 2019/10/10

    за наад нүүрсээ боль... анхандаа явуулга, буруу түлэлт зэргээс хардаж байлаа. одоо арай хэтэрч байна. шахмал нүүрсэнд асуудал байна. түр хориг тавиад судалж үзсэн дээр байхдаа.


  • Зочин · [139.5.218.47] · 2019/10/10

    Цахилгаанаар халаая


  • Зочин · [202.70.37.2] · 2019/10/10

    Хүйтэрээд ирэхээр яана даа яана хэдэн зуугаар дуудлага ихэсэх байхдаа Дуудлага ч яахав үхсэн хүний тоо битгий нэмэгдээсэй