fbpx Ерөнхий сайдаа, Хууль Зүйн Сайдаа соль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 56 секунд

Ерөнхий сайдаа, Хууль Зүйн Сайдаа соль

FATF буюу Олон улсын санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын зүгээс манай улсыг саарал жагсаалтанд оруулж, бид ямар эрсдэлтэй байгааг, алдаа дутагдлаа олж харах боломжийг дахин бүрдүүлж өглөө.

Эдийн засгийн бодлого, эдийн засагчдын буруу гэхээсээ илүүтэй, хуулийн засаглал бүр нурж унаж байгаагаа хуульчид бид өөрсдөө мэдэж байсан ч, гадны улсуудын дүгнэлтээр мэдлэгээ улам баталгаажуулж чадлаа.

Юу нөлөөлөв? Энэ асуултанд Монголын иргэн бүр ямар ч түгдрэлгүйгээр хариулж чадна. 

....Бодох ч шаардлагагүй....

Тэр нь тэгээд юу вэ? 

Улс төрчид, хуулийн байгууллагууд хамтарч хэрэг шийддэг, бүх буруу хуулийн байгууллагад байгаа гэж ойлгодог байсан ард түмэн маань хууль тогтоох байгууллага дээр хуулиа засч, гэмт хэрэгтнүүдийг “өршөөдөг”, албан тушаалын болон мөнгө угаах хэргүүдийг албаар Эрүүгийн хуулиас зувчуулдаг болохыг өдөр бүр таньж мэдсээр байна. 

Миний сайн мэдэхээр 2008 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын гэмт хэргийн зохицуулалтанд өөрчлөлт оруулж, нисдэг тэрэгний гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд ялгүй салж байсан юм. УИХ-ын Тамгын газарт анх ажилд ороход хэн буруутай вэ? гэдэг уралдаан явагдаж байсан ба ганц нэг реферэнтэд хариуцлага тооцоод л өнгөрсөн. 

Гэтэл ийм хэргүүд их гардаг болохыг мэдээллээс авсаар байна. Эмч гэхээр нүдний эмч зүрхний хагалгаа хийдэггүй шиг, мэдэхгүй олон мэдээлэл байсан нь хуульчдад улам тодорсоор байна.

Саяхнаас хууль зүйн дэд сайд асан, бидний нэрлэдгээр өндөр Б. Энхбаяр дуугарч эхэллээ. Түүний яриаг сонсоод 20 жил “шүтсэн” сайдыгаа, улам бүр таних болсон. Тоочвол түмэн зүйл бичиж болно, хуульчид бид одоогоос 3 жилийн өмнө Цэц, АТГ-д хандаж Ц. Нямдорж сайдыг шалгуулахаар хүсэлт тавьж, эрсдэл хүлээж байсан.  

Бидний үеийн хуульчид энэ хүнээр үлгэр дууриал аван, ийм хуульч болох юмсан гэдэг итгэл үнэмшилтэй сурч, түүний удирдлага дор ажиллаж, бараг Ц.Нямдорж судлаач шиг болж байсан учир бага багаар Но-тойг нь, хэт дураараа байдлыг нь мэдсэнээр урам хугарч, гутаж яваа билээ. Энэ бол сайддаа биш, хуулийн засаглалдаа санаа зовсон хуульчийн үг юм шүү.  

Товчхон хэлэхэд наад сайдыгаа одоо соль, У. Хүрэлсүх сайдаа. Хийсэн сайн сайхан, зоригоор нь бахархах үе байсан ч одоо будилж, эс мэдэж, хүн доромжилж, худлаа ярьж, хууль засахыг нь харж, ханалаа. 

Эхлээд наад хүнээсээ МАН-ын дарга нар, Та нар айдгаа больцгоо. Би та нарын дунд бас ч үгүй заримтай нь, таньтай ч  ах дүү гэж явж, олон хүний өмгөөлөгчөөр ажиллаж, зарим өндөр албан тушаалтанд нь албан ёсоор зөвлөж, 2012-2014 онд бол МАН-ын орон тооны хуульч шиг ажиллаж байснаа санан санан, хуулийн гаргалгааг нь хэлснээрээ адайр заримд нь адлуулж яваагаа ч цэгнэн цэгнэн энэ үгсийг бичиж байна. 

Бүх МАН-ын том дарга нар энэ хүнээс айдаг, эмээдэг, бас хайрладаг шүү дээ. Айх шалтаг, бас хайрлах шалтгаан байдаг л байх.

Харин энэ үе чинь айхгүй байна. Үргээх гэж үзээд ч үргэхгүй. Сайн сайд байх үедээ сайн байсан үнэлнэ. 

Одоо наад хүнээ Монгол Улсын хуулийн засаглалаас холдуул. Энэ их эргэлзээн дунд хуулийн салбар чинь дууслаа гэж халагласаар, амь тавихыг нь харж тэвчихгүй нь. Тусгаар байдлаа адлуулаад ч болов хамгаална.

Ц.Нямдорж сайд үнэхээр шударга хүн үү? Хууль  засдаг, байргүй гээд хамгийн үнэтэй хороололд ямар ч үнэгүйгээр амьдардаг байсан, төрийн нууц задалсан гээд шалгагдаж байгаа, Эрдэнэтийн шүүх хуралд битгий яв гэсэн зэрэг мэдээлэл худлаа юу? 

Ийм сайд хуулийн засаглал тогтоох уу, ямар сонирхлоор хууль бичих вэ? Юу хүлээж байгаа вэ? Үндэсний Аюулгүй байдлын хэмжээний асуудал яригдаад байхад дүлий дүмбэ байсаар байх уу?

Энэ сэдэв цахим ертөнцийн гурав, дөрөвхөн хоногийн сэдэв биш.

Урдах, урдахаа сайн хийхгүй болохоор саарал жагсаалт руу хууль зассан, авилгачдад өршөөл үзүүлж, мөнгө угаахад боломж олгосон болчихоод байна. Энэ сэдэв ЖДҮ, Эрдэнэт гээд олон сэдвээр задарна. Дүүжлэгдсэн мөчир тань хугарах вий, Ерөнхий сайдаас унахвий гэж бүү ай. Ард түмэн оноогоо өгдгөөрөө өгнө. Харин ч тэр олон, аль хэдийнээ хугарсан мөчрүүдээсээ одоо сал.

Үхлүүт, амьсгаа нь сонсогдохгүй, попроо, бас юмны ардуур ороод алга болчихдогыг биш, үнэнийг хуулийн дагуу олонд хэлчих зүрх зориг бас хай. Тэр өндөр Б.Энхбаяр дажгүй хуульч шүү, ярьсаныг нь дэмжээд үүнийг бичлээ.     

Хуульч Б. Гүнбилэг

“Саарал жагсаалт”-ын горыг Япон амсуулав
“Саарал жагсаалт”-ын горыг Япон амсуулав
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​