fbpx “ХҮННҮ ЭЙР”-ИЙН АЖИЛТАН УХААН ОРООГҮЙ 176 ЦАГ БОЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 57 секунд

“ХҮННҮ ЭЙР”-ИЙН АЖИЛТАН УХААН ОРООГҮЙ 176 ЦАГ БОЛЖ БАЙНА

“ХҮННҮ ЭЙР”-ХХК-ийн  техникийн үйлчилгээний ажилтан М  ажлаа гүйцэтгэж байхдаа онгоцны далавчин дээрээс унасан харамсалтай хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө гарсан талаар бид мэдээлсэн. Хохирогч өнөөдрийн байдлаар ухаан ороогүй 176 цаг болж байна.CLICK TO TWEET

Өчигдөр зүрхнийх нь үйл ажиллагаа тасалдаж биеийн байдал нь муудан өнөөдөр  дахин хагалгаанд оржээ. Эмч нар хохирогчид  SEVS /тархи тэр чигтээ цус хуралт, харвалттай/  DAP /тархины эд эс гэмтэж, ажиллагаагүй болсон/ гэсэн хоёр онош тавьсан байна.

Өөрөөр хэлбэл,тархиндаа ийм хүнд гэмтэл авсан хүн  ухаан ороод хөл дээрээ боссон ч бусдын асаргаанд орох ѳндѳр магадлалтайг  эмч нар хэлж байгаа аж. Гэхдээ одоогоор ухаан орох эсэх нь тодорхойгүй байна.

Улсын онцгой бүсэд ажлын байрны осол гарч, хүний амь нас яригдаж байхад өнөөг хүртэл холбогдох байгууллагууд нь үнэн бодит мэдээллийг өгч, арга хэмжээгүй аваагүй байсаар байна.

“ХҮННҮ ЭЙР”-ХХК-ийнхан осол болсон даруйд ажилтнаа өндѳрөөс унасныг нуун Чингис Хаан олон улсын нисэх буудал руу “манай ажилтан ухаан алдчихлаа” гэж худал дуудлага өгсөн нь ослыг нуун дарагдуулж, хохирогч эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг .CLICK TO TWEETбуруу авахад хүргэсэн ноцтой зөрчлийг гаргасан

Мөн тухайн өдөр осол гарсныг нисэхийн цагдаагийн хэлтэс мэдсэн ч хуульд заасан үүргээ биелүүлж хэргийн газар үзлэг хийж, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулах ажлаа орхигдуулсан гээд олон зөрчил байгаа юм. Цаашлаад хохирогчийг дур мэдэн тээвэрлэсэн, ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүй, зориулалтын машин шат байхгүй, хоол зөөдөг машинаар онгоцны далавч дээр гарч ажиллаж байсан, осол гарах үед зориулалтын каск  өмсүүлээгүй гээд олон эргэлзээтэй асуудал гарч ирж байна.

Энэ мэтчилэн ослын үед авах ёстой арга хэмжээг дүрэм журмынх нь дагуу аваагүй нуун дарагдуулсан гэх баримт ганц нэгээр зогсохгүй байгаа учир ар гэрийнхэн нь  болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь тогтоолгохын тулд Ерөнхий сайд, Зам тээвэр хөгжлийн сайд, Цагдаагийн ерөнхий газар гээд холбогдох бүхий л байгууллагад хүсэлт гаргаад байгаа юм.

“ХҮННҮ ЭЙР” компанийн зүгээс хохирогчийн ар гэрийнхэнтэй нь тохиролцох хүсэлт тавьсан ч ар гэрийнхэн нь ослын үнэн зөвийг тогтоолгох учир тохиролцохгүй гэдгээ илэрхийлжээ.CLICK TO TWEET

Хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлдэггүйгээс болж эрүүл мэнд, амь насаараа  хохирсон олон арван харамсалтай тохиолдол бий. Гэвч эдгээр хэргүүдэд нэг нь хариуцлага хүлээж, нөгөө нь хариуцлага хүлээлгэсэн нь тун цөөн. Ар гэрийнхэнд нь хэдэн төгрөг өгсөн болоод тохиролцоод өнгөрөх жишээний. Тэгвэл “ХҮННҮ ЭЙР” компани дээр гарсан ослын улмаас хохирсон 23 настай залуугийн ирээдүйн амьдрал, мөрөөдөл, эрүүл мэндэд хэн хариуцлага хүлээх вэ.CLICK TO TWEET

Хохирогчийн ар гэрийнхний хэвлэлд болон төр засгийнханд хандаж буй тэмцэл тохиролцох бус хүнээ эрүүл саруул болгож, ослын шалтгааны үнэнг тогтоолгох юм.CLICK TO TWEET

Тиймээс олон нийтээс дэмжлэг хүсэн #Save2MergenSHAGAI хаштагыг сошиал орчинд ѳрнүүлээд байна

У.Хүрэлсүх: Энэ өдрийг битгий мартаарай
У.Хүрэлсүх: Энэ өдрийг битгий мартаарай
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​