ӨВӨӨГИЙНХӨӨ ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ ЯВАА ХҮМҮҮНЛЭГЧ ЗАЛУУ


Монголын урлагийн салбарт тэр дундаа рок поп гэх том айлд хөл тавиж, уран бүтээлээрээ олон нийтэд сайшаагдана гэдэг тийм ч амар зүйл биш болов уу.

Тэгвэл өөрийн гэсэн онцлогтой, уран бүтээлээрээ өнөө үеийн хүүхэд залууст ухаарлын мессежийг өгөх зорилгыг тээж яваа дуучин Сонио гэх эл залуу хэдийнэ рок попын гал тогоонд хөл тавиж, өдгөө анхны уран бүтээлээ олон нийтэд хүргээд буй. Хүмүүнлэгийн элч дуучин гэх тодотголтой тэрбээр анх Камертон – 2 шоунд оролцож, дуучин болох сэдэлээ төрүүлж байсан гэдэг юм билээ.

Анхны томоохон тайз нь БНХАУ-ын Эрээн хотод байсан гэгддэг тэрбээр “Заавал сайн дуучин болоорой” гэсэн өвөөгийнхөө захиасыг биелүүлж яваа залуу уран бүтээлч. Тиймдээ ч хүмүүнлэгийн, хандивын тоглолтод уран бүтээлээ хүргэхдээ хэзээ ч татгалзаж үзээгүй гэдэг юм билээ. Сагсан бөмбөгийн менежерийн ажил хийдэг Сонио өдгөө өөрийн хобби болон хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн анхны уран бүтээлээ дүрсжүүлж олон нийтэд хүргээд буй нь “Гэгээн анд” юм.

https://youtu.be/lybDOnmFuEw

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: