fbpx Лангуучдад зориулсан хэдэн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 48 секунд

Лангуучдад зориулсан хэдэн үг

Монголчууд дэлхийн эдийн засагт хэн бэ гэх асуултыг би шувтан, тасралтгүй уншигчиддаа тавьж хариулт хайх, өөрсдөөр нь хариулт олуулах, тэгснээрээ улс орноо хөгжүүлэх хөшүүрэг болгох санаатай мучийж яваа нэгэн билээ би.

Дэлхий, юуны өмнө дэлхийн хамгийн том зах зээл болох өмнөд хөрш маань дэлхийг бараагаар дарах бодлогоосоо салаад, бүр төрөл арилжаад, интернет эдийн засаг, дижитал эдийн засаг руу хошуурч, энэ талаар дэлхийд хошуучлагч болохыг зорьж яваа. Харин дэргэдэх хөрш-манай улс, уул уурхай шүтсэн эдийн засагтай, дээр нь лангуу-чингэлэг- түрээсийн (зах дэлгүүрийн гэе л дээ!) эдийн засагтай яваа нь даан ч тэнцвэргүй, харьцуулшгүй хоцрогдол, бүр дэмийрэл балайрал хэмээн би үглэсээр яваа нэгэн билээ.

Холын биш, нэн ойрын жишээ баримт шүүе. Тийм л сүрхий лангуу сахисан эдийн засагтай (зах дэлгүүрийн) юм бол дараах жагсаалтад бид тэргүүлээд ороод ирэх нь яасан юм бэ хэмээн хорлонтойгоор асууя, эрхэм лангуучид аа?

International Trade Statistics 2015, wto.org сайтаас шууд хуулбарлалаа.

Хэрэв миний бичсэнд эгдүүцэж байгаа бол дээрх сайтаас Монголынхоо жин, хувийг олоод үзчихээрэй.

Лангуу caxисан лангуу-түрээсийн эдийн засаг 

Бүтээсэн баялгаар нь (ДНБ) улс орнуудын дунд ОУВС-гаас 2017 оны рейтинг гаргаж үзжээ. Би бас л интернетээс эшлэнэ. Мoney.cnn.com/2017/11/22/, The world’s 10 biggest economies in 2017, weforum.org/agenda/ 2017/03/worlds-biggest-economies- in-2017/, einisfischer. com/Тop 30 largest economies world GDP nominal-2015 гэсэн сайтуудаас үзвэл эхний байрт АНУ 19.4 триллион долларын баялаг бүтээснээрээ шалгарчээ. Араас нь Хятад ($11.9 триллион), гуравт Япон ($4.9 триллион), дөрөвт Герман ($3.7 триллион), Франц ($2.5 триллион), Их Британи ($2.5 триллион), Энэтхэг ($2.4 триллион) гэхчлэн жагсаж байна.

Өмнөх гурван жилийн рейтингийн судалгаагаар манай нэг гол түнш Орос нь 12 дугаарт жагсаж байсан ба 2017 онд мөн 12 дугаарт $1.4 триллион гэж гарчээ. Энэтхэгийн араас Бразил, Итали, Канад, Өмнөд Солонгос (Оросын өмнө), Оросын ард Австрали, Испани, Мексик гэхчлэн жагсаж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг дэлхийн топ 10 эдийн засаг гэдэгт АНУ, Хятад, Япон, Герман, Их Британи, Франц, Энэтхэг, Итали, Бразил, Канад хэмээн жагссан байх ба АНУ-ын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн 24.3 хувь, Хятадынх 14.8 хувь, Японых 5.9 хувь, Германых 4.5 хувь гэхчлэн жагсахад манай хөрш Оросынх бүр сүүлээр 1.8 хувь гэж бичигджээ. Дахиад нэг хүснэгт.

Олон улсын санхүү-эдийн засгийн институциуд нэгэн зэрэг тэмдэглэж буй ганц дүгнэлт байна. Зориуд эшлэе. Юу гэвэл Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд ам.доллар (бараг 58 дахин, яг нарийвчилбал $11.9 триллион) болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй үзэгдэл болох аж. Болхидууболовч тоо баримт сайтай дээрх хоёр хүснэгтээс манай эдийн засагчид, эдийн засгийг хөтлөн явуулдаг эрх мэдэлтнүүд дүгнэлтээ хийх буй заа. Манай эдийн засгийн гадаад харилцааны бодлогод (ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт) тусгаасай гэсэн санаагаар бичиж байна.

Худалдааны бодлого, арга барил, тоглоомын дүрмээ яаралтай өөрчлөн сайжруулахгүй бол бид Азийн цээжин дээр хоцрогдлын бэлгэдэл болж үлдлээ гэдэг харангыг би мөн олон жил бичиж, уриалж байна даа. Манай гадаад худалдаанд Хятадтай хийж буй худалдаа 60 хувь, Оростой 14.3 хувь, гуравдагч хөрш ба бусад улстай хийж байгаа худалдаа 25.7 хувь (харамсалтай AHУ-тай 1.6 хувь!) эзэлж байгаа нь миний тэр харангын дуудлагыг илэрхийлэх бус уу?

Юу гэвэл бид худалдаан дахь бараа бүтээгдэхүүн, гаргаж байгаа болон оруулж байгаа бүх бүтээгдэхүүнээ орвонгоор нь өөрчлөхгүй бол лангууны эдийн засаг чинь хэвээрээ үлдэнэ, тэр нь ямагт хэврэг байх болно, мөнгө болж мөнгө босгож чадахгүй хэмээн тайлбараа дагалдуулъя. Эрээн, Манжуураас бараа дардаг, Улаан-Үд, Хиагтаас бараа авчирч зардаг нийт монголчуудаа гадаад худалдааны бодлогын хүрээнд ангилж, цэгцэлж, зэрэг дэв олгож, өндөр зэрэглэлийнхийг нь төрөөс угжиж, доогуурх зэрэглэлийнх нь хавчиж, шантаажилж, хүчээр өөрчлүүлэхгүй бол нүүдэлчин залхуу монгол зан гадаад худалдааг сүйтгэж дууслаа.

Эрээн, Манжуур, Улаан-Үд, Хиагтаас бэлэн бараа бэлэн мөнгөөр авчирч ажил хийхгүйгээр (тархиа ажиллуулж, гар хөлөө хөдөлгөхгүйгээр) нийслэлдээ голдуу бэлэн лангуу, зах дээр бэлэн мөнгөөр зарчихаад, эргээд явдаг богинын зайн маршрутыг нь өөрчлүүлэхгүй бол бид өмнөд хөрш, худалдааны гол түнш Хятаддаа худалдаагаар бараагүй хаягдлаа. Одоо Хятадтай хэрхэн түншлэх вэ гэдэгтээ хариулт хайж бэдэрцгээнэ, лангууны эдийн засгаа гээхгүй бол өөр зөв хариултыг бид олж хэзээ ч чадахгүй.

Ганц Хятад, Орос гэлтгүй хэтдээ Зүүн Азийн хамтын нийгэмлэгт нэгдэнэ, АСЕАН-д нэгдэнэ, АПЕК-т нэгдэнэ гэж ярьдаг бидний хувьд тэдгээр улс орнууд чинь лангууны наймааны эдийн засгаа аль эрт гээчихсэн, шал өмнөө худалдаа эрхэлдэг болсон, хэмжүүр шалгуур нь өөр болсныг тэмдэглэх юун. Адаглаад л Орос, Хятадтайгаа “Гурван улсын эдийн засгийн коридор” гээд түншлэе, хоршъё, хамтрая гэтэл гадаад худалдаа нь “60 хувь”, “14.3 хувь” гэсэн харьцуулшгүй үзүүлэлттэй, экспортоо аваад үз. Хятадад ногдох нь 79.4 хувь, Орост ногдох нь 1.1 хувь, импорт нь Хятадад ногдох нь 31.6 хувь, Орост ногдох нь 26.2 хувь буюу дахиад л эрүүл бус үзүүлэлттэй яваа нь манай гадаад худалдаа буруу замаар будаа тээж яваагийн илэрхийлэл болов уу.

Лангууны эдийн засагтай энэ улсыг дарамтлах, доромжлох, егөөдөх түнш захаас аваад олон. Дээр нь болхи улс төр, авилгажсан ардчиллыг нь нэмчихтэй зэрэг есөн шид нь бүрдэж байгаа нь тэр. Улс орны эдийн засагт хэрэгтэй байж мэдэх дээрх үндэслэл, баримтуудыг эх сурвалжуудаас хайж буулгаж, дүгнэлтээ толилуулж байгааг уншигчид зөв ойлгох биз ээ. 

Олхонуд Баярхүү Судлаач профессор

"Эрдэнэт"-ийн хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болов
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​