fbpx “30 гэр бүл”-ийн гол төлөөлөл буюу Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын баяжсан түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 18 секунд

“30 гэр бүл”-ийн гол төлөөлөл буюу Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын баяжсан түүх

Монголын баялгийг цөөн тооны хэдэн гэр бүл эзэмшдэг болоод нэлээд удаж байна. Тэдний талаар Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсоор мэдэгдэхдээ “Гучин гэр бүл” хэмээн тоо толгойгоор нь хэлсэн удаатай. Тэгвэл хахаж цацатлаа баяжиж буй эдгээр гэр бүлийн гол төлөөлөл гэвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон зөвлөхөөр нь ажиллаж байсан П.Цагаан нар юм. Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгч болмогцоо эхний ээлжинд хувьдаа давхар томоохон олз хүртэнэ гэсэн санаагаар  урьд нь АН-д олон жил хамтарч зүтгэсэн дотнын анд найз П.Цагааныгаа Эрдэс баялгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болгосон билээ. Ингээд тэдний баялгийн эзэд болох дардан зам дурайж эхэлсэн юм.

Үе үеийн төр, засгийн томчуудын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр энэ найзуудын хувьд хамгийн том бэлэн хоол нь байлаа. Ерөнхийлөгчийн үг тус үйлдвэрийн удирдлагад хүрэв үү, үгүй юу шууд П.Цагааны эртнээс төлөвлөж, хариуцсан хамаг ажил жин тан бүтэх бол бараг хууль юм хойно доо. Иймээс Эрдэнэтийн тухайн үеийн дарга нар 2010 оны есдүгээр сарын 3-ны өдөр П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” компанитай тус үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр барих гэрээ байгуулжээ.  Энэ үед Эрдэнэтийн 49 хувь Оросын талд хэвээр байсан хэдий ч хөрш “ах нар” харамсалтай нь үүнийг ер мэдээгүй байсан юм. Энэ нь тэдэнд  Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтарсан гэрээ хэлэлцээр огт падлийгүй, гэрээг яаж зөрчих нь дурын хэрэг байсан гэлтэй. Өөрөөр хэлбэл, хоёр орны хамтарсан үйлдвэрийн  эзэмшил нь монголчуудын хөрөнгө байсаар атал ингэж тэд дур мэдэн, хүчээр хувийн ашиг хожоогоо гүйцэлдүүлэн, нийтдээ 65 сая тонн зэсийн хүдэр бүхий овоолгоос жилд ойролцоогоор 14 мянга орчим тонн кадотын зэс үйлдвэрлээд наад зах нь хоёр зуу гаруй тэрбумын ашигтай ажиллахаар тооцсон байлаа.  Тэгээд ийм гэрээнд тухайн үед  Эрдэнэтийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Хөгжлийн хэлтсийн дарга Ш.Гэзэгт, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал болон “Ачит Ихт” компанийг төлөөлөн В.Цамба нар гарын үсгээ зуржээ.

П.Цагааны гэр бүлийнхний анх “Ачит Ихт” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан В.Цамба нь Ц.Элбэгдоржийн нутаг усных, тун ойрын хүмүүсийнх нь нэг байв. Гэвч дээрх гэрээнд гарын үсэг зурсны дараа сар ч бололгүй халагдсан юм. Тэгээд оронд П.Цагааны төрсөн дүү П.Бат-Оч ажиллах болжээ.  

Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээгээр бол “Ачит Ихт” компани уг зэсийн үйлдвэрийнхээ 66 хувийг эзэмшинэ.  Гэхдээ энэ нь сүүлдээ яаж өсөөд, Эрдэнэт үйлдвэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй шахам өчүүхэн хувьтай үлдсэн зэрэг нарийн нууц нь одоогоор бүрхэг хэвээр байна. Яагаад гэхээр зэсийн үйлдвэрийг нь барьж байгуулахад 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Хонгконг дахь АНУ-ын  Noble Group Holdings Limited компани хийсэн бөгөөд энэ компанитай өгөө аваагаа яаж хийснийг тэд чанд нууцалж байгаа бололтой. Харин 2014 оны зургаан сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт ашиглалтанд орсон энэхүү зэсийн үйлдвэрээс  Ц.Элбэгдорж нэлээд их ашиг олж буй талаар Ерөнхий асан Н.Алтанхуяг олон нийтэд мэдээлсэн бөгөөд зарим эх сурвалжуудын хэлснээр П.Цагаан болон түүний эхнэр Д.Эрдэнэцэцэг нар нь мөн түүнээс дутахааргүй ашиг орлоготой ажээ. Зэсийн үйлдвэрийнх нь анхны бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарч эхлэх үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хянлат тавих хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь тэтгэвэрт гармагцаа  “Ачит Ихт” компанийнхаа Ерөнхий захирал болсон байна. Ийнхүү Монголын чинээлэг олигархи гэр бүлийнхэн буюу Ц.Элбэгдорж, П.Цагааныхны зэсийн үйлдвэрлэл, борлуулалтын ашиг орлого жилээс жилд өсөн нэмэгдэж, тэд цулайтлаа баяжсаар, харин баялгаа алдсан иргэд ядуурсаар байгаа ажээ. 

О.Баяр

Шуурхай.мн

Сурагчдын амралтад зориулсан ХҮҮХДИЙН ТҮҮХЭН СЭДЭВТ  ЖҮЖИГ тайзнаа амилна
Сурагчдын амралтад зориулсан ХҮҮХДИЙН ТҮҮХЭН СЭДЭВТ  ЖҮЖИГ тайзнаа амилна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​