fbpx Монголын Эмч нар VI их хурлаа “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар Төрийн ордонд зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

Монголын Эмч нар VI их хурлаа “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар Төрийн ордонд зохион байгуулж байна

Эрүүл мэндийн салбарын нүд чих, тархи зүрх болсон эмч нар чуулж байна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эрүүл мэндийн салбарын нүд чих, тархи зүрх болсон алтан гартай, цагаан нөмрөгтэй эмч нар Төрийн ордонд эмч нарын VI их хурлаа “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” уриатайгаар хийж байна. Хоёр өдрийн хурлаар эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт алдаа оноогоо хэлэлцэж, цаашид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэнэ.

Уг хуралд Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцож байна. Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгуулагын зочид төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эмч нарт мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэнийг зөвлөхүүд нь уламжиллаа.

Ийнхүү 10 жилийн дараа болж байгаа энэхүү чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар ололт амжилт, тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ. Түүнчлэн энэхүү хурлаас эрүүл мэндийн салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн уриалга гаргах юм. Эрүүл мэнд гэдэг бол энгийнээр хэлэхэд гэр бүлийн аз жаргал юм гэдгийг салбарын сайд Д.Сарангэрэл онцолсон юм.

​​​​​​ Тиймээс эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд зөвхөн нийгмийн үйлчилгээг хүн амд хүргэх төдий биү ард иргэддээ аз жаргал, улс орондоо хөгжил дэвшил бэлэглэгч юм. Эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтай эмч, эмнэлгийн ажилтнууд бол эрүүл монгол хүнийг бүтээгч дэмжин хамгаалагч, эдийн засгийн манлайлагч юм. Тиймээс ч “Эрүүл мэнд хөгжлийн тулгуур” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

​​​​​​ Дашрамд дуулгахад, хурлын төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай, Хүний гавьяат эмч Алтангэрэл, хамгийн залуу нь 23 настай Б.Сосорбарам байна. Харин 9000 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан хүйн ээж Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч Жавзандулам, 68 мянган хүнд сувилахуйн тусламж үзүүлсэн улсын ууган эмнэлгийн урлогийн тасгийн сувилагч Алтантуяа, түргэн тусламжийн 500 гаруй жолоочоо төлөөлж 35 жил жолооч хийж байгаа Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн жолооч Батмөнх нар оролцож байна.

3.2 сая хүн амд 11169 эмч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна Өнөөдөр Монгол Улсын 3.2 сая хүн амд 11169 эмч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс хүний их эмч 9008 байгаагаас 73.2 хувь нь үндсэн ба төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр харин Уламжлалт анагаахын чиглэлээр 867 эмч, Нүүр амны чиглэлээр 1294 эмч ажиллаж байна. Нийт эмч нарын 61.7 хувь нь Улаанбаатар хотод, 38.3 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байгаагаас хүйсийн хувьд 23.3 хувь нь эрэгтэйчүүд, 76.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл 29.1 хувийг 20-29 насны, 32.8 хувийг 30-39 насны, 17.0 хувийг 40-49 насны, 9.3 хувийг 50-54 насны, 7.4 хувийг 55-60 насны, 4.4 хувийг 60-аас дээш насны эмч эзэлж байна. Нийт их эмчийн 18.3 хувь нь анхдагч шатлалд, 19.7 хувь нь хоёрдогч шатлалд, 15.6 хувь нь гуравдагч шатлалын эмнэлгүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо 2018 онд 283 байгаа нь өмнөх оныхоос 10 хүнээр буурсан байна. Энэ тоо Хангайн бүсэд хамгийн өндөр буюу 437 хүн ногдож байгаа ба баруун бүсэд 403, зүүн бүсэд 418, төвийн бүсэд 368 хүн ногдож байна. Улаанбаатар хотод нэг их эмчид ногдох хүний тоо 208 байна. Эрүүл мэндийн салбараас хөдөлмөрийн баатар-7, ардын эмч-22, академич-9, гавъяат ажилтан-61, гавъяат эмч-268, доктор-731, профессор-150 төрөн гарсаныг хэлэхэд бахархалтай байна.

Н.Баяртсайхан: Би хариуцлага хүлээхэд бэлэн
Н.Баяртсайхан: Би хариуцлага хүлээхэд бэлэн
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​