Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноолоо. Тэрбээр шүүх хуралд Н.Намжилцогт, Ц.Туяа гэх хоёр өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд шүүх хурлын үеэр гэмшиж байгаагаа илэрхийлэн нулимс дуслуулсан байна.
Түүний хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.