fbpx        Ж.Эрдэнэбатын маш сэжигтэй,  “марзан” наймаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

       Ж.Эрдэнэбатын маш сэжигтэй,  “марзан” наймаа

УИХ-ын гишүүдээс ойрын үед авлига, албан тушаалын хэргээр бас нэг “товарш” нь бүрэн эрхээ түдгэлзүүлээд, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн хаалга сахиж суух төлөвтэй. Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэдэн жилийн өмнөөс хятадуудтай сүлбэлдэн Өмнөговь аймгийн нутаг дахь Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж, нүүрс, алт ухах гээд улайрч явсан нь саяхнаас нийтэд ил болов. Мань хүн балмагдахдаа “Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад шалгуулахад бэлэн байна” гэлээ. Мөрдөгчид угаасаа түүнийг яллагдагчаар татан хавтаст хэрэг нээгээд шалгаж байгаа болохоор арга ч үгүй биз. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байдаг хойно доо. Гэхдээ УИХ-д 64 суудалтай МАН-ынх нь бүлгийн гишүүд хэрвээ прокуророос Ж.Эрдэнэбатынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ бариад очвол өнөөх Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас тэрбум тэрбумаар зээл хуссан гишүүдээ өмөөрч хамгаалаад цөмийг авч үлдсэн шигээ аашлах биз. Харин энд нэг гашуун түүх сөхвөл, Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа ЖДҮС-ийн хамгийн бага хүүтэй зээлийн журмыг намынхаа андуудад ашигтайгаар засч өөрчлөхдөө Монгол банкнаас хяналт тавих боломжгүй болгож орхисон байлаа. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмждэг УИХ-ын гишүүдээс дөчөөд нь уг зээлээр хахаж цацтал хөлжиж, 2016 оныхоо сонгуулийн шархыг нөхөх  үүд хаалгыг Ж.Эрдэнэбат тийнхүү эртнээс нээгээд өгчихсөн байсан юм. Тийм болохоор энэ удаа түүнийг тэдгээр зээлдэгчид нь бусадтайгаа хамжин амиараа ч хамаагүй хамгаалаад үлдэх болов уу.

Уг нь Тост, Тосон бумгын нурууг бүхэлд нь төрийн тусгай хамгаалалтанд авахын тулд тэнд лицензтэй талбай эзэмшдэг Хятад, Монголын компаниудыг бүгдийг хөөж явуулах хэрэгтэй болоод байгаа юм. Саяхан тэнд хууль бусаар ажиллаж байсан, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийн лицензийг нутгийн иргэд болон зарим төрийн бус байгууллагынхан тал талаас шаардсаар байгаад арай хийж цуцлуулсан. Гэвч  Б.Чойжилсүрэн нь “Би лицензээ өөр хүнд өндөр үнээр худалдсан тул маш их гарз хохирол амслаа” гээд уйлах нь холгүй шүүхэд маргаан үүсгэхээр муухай царайлаад яваа аж. Тэгвэл Ж.Эрдэнэбат харин Тост, Тосон бумбын нуруунд авсан лицензээ өөрөөсөө бултуулахыг оролдож байна. Тэрээр Ерөнхий сайд байхдаа  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг Тост, Тосонбумбын нуруунд баахан лиценз авсан компаниудын эрхийг цуцлан тусгай хамгаалалтанд авах нэрээр газрын хэмжээ, хязгаарыг өөрчлүүлж багасгаснаас гадна өөрийнхөө хувь эзэмшдэг компани болон Хятадын компаниудад давуу эрх олгон лицензийг хэвээр үлдээсэн байлаа. Мөн Б.Чойжилсүрэнгийнхээ компанид ч бас дархан эрх олгосон байжээ. Сүүлд нь шуугиан дэгдэж, Авлигатай тэмцэх газрынхан шалгаад эхлэхээр уснаас хуурай гарахын тулд “Тост, Тосонбумбын нуруунд байсан “Хэрх элч” компани бол миний дүү бид хоёрын нэр дээр байдаг компани мөн үү гэвэл мөн. Тухайн үед лицензээ өөр компанид шилжүүлсэн байсан. Анх тэнд лиценз эзэмшиж байсан тус компани миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байгаа нь үнэн” хэмээн  хэнэггүй царайлж байна.

Тэгвэл цагаан дээр хараар тодоос тод бичсэн баримтуудыг сөхөж үзвэл арай өөр дүр зураг харагдаад байгаа юм. Учир юу вэ гэвэл, Ж.Эрдэнэбат нь Тост, Тосонбумбын нуруунд 1462.82 га талбайг хамарсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Элбэг орд” гэдэг компаниас таван сая төгрөгөөр худалдаж аваад зургаан сар орчмын дараа буюу 2018 оны хавар өөрийнхөө дотнын найз, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэд дөнгөж нэг сая төгрөгөөр зарсан байжээ. Тун хачирхалтай, “марзан” наймаа гэж үүнийг л хэлэх байх.

Өнөөдөр  нэг сая төгрөгийн үнэтэй хайгуулын болон ашиглалтын лиценз гэж хаана ч байхгүй. Нөгөөтэйгүүр, Ж.Эрдэнэбат нь бас “Бид лицентэй талбайдаа хайгуул хийгээд үзсэн чинь  олигтой нөөц олдоогүй” гэсэн нь  ихээхэн сэжиг төрүүлээд байгаа юм. Ашигт малтмалын ямарч нөөцгүй талбайн лиценз хэмээх алгын чинээ цаасыг “Алтай констракшн” компанийн том босс найз нь тэнэг л биш бол нэг сая байтугай нэг төгрөгөөр ч худалдаж авахгүй байсан байж таарна. 

Тэгэхээр тэдний энэ “марзан” наймааны ард маапаантай олон асуудал нууц хэвээр үлдэх гээд байна. Бодвол хуулийнхан нь анзаарч байгаа байлгүй дээ.  

О.Баяр

Шуурхай.мн 

Шуурхай мэдээ: Цахим луйвар хийсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэдийг  баривчиллаа
Шуурхай мэдээ: Цахим луйвар хийсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэдийг баривчиллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​