fbpx Ж.УНДРАХБАЯР: МОНГОЛ УЛСЫН ХОЁР САЯ ДАХЬ ИРГЭН ГЭДЭГ УТГААРАА МУУ ЯВЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БОДДОГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 7 секунд

Ж.УНДРАХБАЯР: МОНГОЛ УЛСЫН ХОЁР САЯ ДАХЬ ИРГЭН ГЭДЭГ УТГААРАА МУУ ЯВЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БОДДОГ

Монгол улсын хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сарын 10-нд Ардын хувьсгалын 67 жилийн ойгоор төрж байжээ. Тухайн үед 279 эх амаржсанаас 25 хүүхдийг нь хоёр сая дахь иргэн, 254 хүүхдийг хоёр сая дахь иргэний чацуутан хэмээн бүртгэж байсан байна. Хамгийн сонирхолтой нь их зохиолч Д.Нацагдорж таалал төгсөхөөсөө өмнө Монгол улсын хоёр сая дахь иргэндээ зориулж шүлэг зохиож байжээ. Түүнийг нь энэ үеэр хэвлэлд ил болгож байсан аж.

Уг шүлэгт
Ээжээ хэмээн эх ижийгээ дуудан
Энэ ертөнцийн үнэнд өргөл өргөж
Хүй таслан Монгол оронд хүн төрүүлэн
Хүж дэлхийд нэгэн иргэн амь нэмлээ
Эцэг чинь чамд эсгийгээр үнэг хайчилна
Эх байгаль чинь чамд мэдрэхүй хайрлана
Ээж чинь чамд бүүвэйн дуу дуулна… хэмээн бичжээ.

Түүнийг Ж.Ундрахбаяр гэдэг. Монгол улсын хоёр сая дахь иргэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. 

–    Монгол улсын хоёр сая дахь иргэн маань хаана юу хийж байна вэ?

–    Би нийслэлийн нэгдүгээр төрөхөд төрсөн. Одоогоор замын үүдэд ажиллаж амьдраад 7 жил болж байна. Төрийн албанд ажилладаг.

–    Төрийн албанд ямар ажил хийдэг вэ? 

–     Шадар сайдын ажлын албаны харъяа “Замын-Үүд чөлөөт бүсийн Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Монгол улсад их ач холбогдол бүхий хүлээлт үүсгээд байгаа томоохон төслийн нэг гэж гэж хэлж болно доо.

–    Тухайн үед хоёр сая дахь иргэнээ хэрхэн тодруулж байсан бол?

–    Ардын хувьсгалын 67 жилийн ойгоор Монгол улс хоёр сая дахь иргэнээ бүртгэж авч байсан юм билээ. Тухайн үед хоёр сая дахь 25 иргэнийг яаж тодруулж байсан бэ гэхээр нийслэлээс район болгоноос, аймаг бүрээс төрсөн нэг нэг хүүхдийг тодорхой цаг минутаар шалгаруулж бүртгэж авч байсан түүхтэй юм билээ.

–    Төр засгаас хоёр сая дахь иргэндээ юу өгч байсан бол?

–    11-р хороололд 3 өрөө байр өгсөн. Нэг сонин зүйл нь арваннэгдүгээр хорооллын тавдугаар байрны 1-р орцны 4 давхарт хоёр сая дахь иргэнээр тодорсон  2 охин, нэг үе чацуутан хүү, би гээд дөрвүүлээ хөрш зэргэлдээ амьдардаг байсан. Цуг тоглож өссөн хүүхдүүддээ.

–    Одоо холбоотой байдаг уу?   

–    Холбоотой байдаг. 40 гаруй гишүүнтэй фэйсбүүк групп байдаг.  /Монгол улсын хоёр сая дахь иргэд / гэсэн хаалттай групп бий. Энэ группээрээ холбоотой байдаг. Уулзаж байсан удаагүй. Гэхдээ энэ группт чацуутангууд маань нэмэгдэж байгаа.

–    Чацуутангууд нь ямар ямар мэргэжил, чиглэлийн хүмүүс болсон байна вэ?

–    Ер нь салбар салбарын мэргэжилтэй иргэд болсон байналээ. Дийлэнх нь эмч, инженер, эдийн засагч гэх мэтчилэн байна.

–    Гурван сая дахь иргэн төрөхөд өөрөө очиж уулзаж байсан уу?

–    Уулзаагүй байгаа. /инээв/ Урилга нэлээн их ирсэн. Ажил ихтэйгээсээ болоод очиж уулзаж амжаагүй. Гурван сая дахь иргэнийг авчираад хоёр сая дахь иргэд тэдний үе чацуутангуудыг урьсан байсан. Тэр уулзалт нэлээн том хэмжээний гоё уулзалт болсон юм шиг байналээ. Миний хувьд Нэг сая дахь иргэнтэй уулзаж байсан нь миний амьдралд тохиолдож байсан ховор мөч. Хөдөө таарч байсан. Би бага насны хүүхэд байсан. Тухайн үедээ тэр ах маш их баярлаж, намайг тэвэрч үнсэж байсан. Чин сэтгэлээсээ баярлаад “Өөрөөсөө хойшхи бүтэн сая хүнийхээ төлөөлөлтэй уулзаж байна” гэж хэлээд зөндөө чихэр өгч байсныг нь тод санадаг.

–    Хоёр сая дахь иргэн болохоор өөрөөрөө бахархах, омогших сэтгэл төрдөг байх. Мөн тэр утгаараа аливаа зүйлд илүү хариуцлагатай хандахыг хичээдэг болов уу?

–    Мэдээж тэгэлгүй яахав. Монгол улсын хайр хишгийг харамгүй хүртсэн гэж боддог. Би ийм азтай, хүндэт иргэн гэхээсээ илүүтэйгээр алхам тутамдаа ухамсартай, улс эх орондоо хийж бүтээсэн зүйлтэй байхыг эрмэлздэг. Төрөхөөс заяасан жижигхэн ч гэсэн нэр хүндийг улам илүү өргөж явахыг хүсдэг. Нэг зүйлийг бодох тусам сайхан санагддаг юм. 2015 онд гурван сая дахь иргэн маань төрлөө. Цаашаа дөрөв, тав… гээд л өснө. Тэр утгаараа гоё санагддаг юм. Монгол улсын хоёр сая дахь иргэн гэдэг утгаараа муу явж болохгүй гэж л боддог. Тиймээс янз бүрийн муу зуршлаас хол явдаг. Жишээлбэл, архи, тамхи гэхчилэн.

–    Нэрнийхээ талаар яриач. Хоёр сая дахь иргэн гэдэг утгаар нь бэлэгшээж өгсөн нэр үү эсвэл өөр утга учиртайг илэрхийлж өгсөн нэр үү?

–    Тухайн үед манай аав ээж хоёр эсгий эсгий гутлын үйлдвэрт ажилладаг байсан юм. Ажилчдын нийтийн цагаан байранд амьдардаг байсан. Нэгдүгээр төрөхөд намайг төрөх үед ээж бид хоёрын өрөөнд гаднаас хүн оруулахгүй цагдаагийн хамгаалалт гарчихсан байсан гэсэн гэх мэтчилэн маш өндөр ач холбогдол өгч байсан тухай ээж маань ярьж байсан.  Тухайн үедээ аав ээж хоёрын минь амьдралд таашгүй баярт үйл явдал болж байсан байх.Аав нэг удаа ярьж басйанг санаж байна одооных шиг хүйсийг нь тодорхойлох боломжгүй байсан учраас охин төрвөл Мөнгөнхундага, хүү төрвөл Ундрахбаяр гэсэн нэр хайрлана гэж ярилцаж байсан юм билээ. Маш их баяр хөөр болж байсан учраас баяр хөөртэй нэрийг минь хайрласан.

–    Хүүхэд насанд нь хөгжилтэй явдал хэр их болдог байв?

–   Жил болгон л зуны амралтаар хөдөө явдаг байлаа. Хотоос холгүй их сайхан байгальтай Хайрт хаанд болсон явдал юм. Улсын баяр наадмаар долдугаар сарын 11-нд  “Аав ээж хоёр нь хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж хорхог хийнээ” гэдэг байв. Тэгэхэд нь учиргүй баяр хөөр болно. Миний төрсөн өдөр гээд л хөдөөний саахалт айл ойр хавийн найз нөхөд ах дүү нар бүгд ирцгээнэ. Мэдээж их л сайхан өдөр болж өнгөрдөг байсан. Тэгсэн дараа нь бодох нээ миний төрсөн өдөрт ч биш улсын наадмын баярын зоог л байсан юм билээ. Ер нь төрсөн өдрөөр хүн бүр баяр наадмаа тэмдэглээд уригдаж ирэх зочин ховор байдаг шүү. / инээв/.

Ярилцсанд баярлалаа. 

Т.Дашмаа

Д.Оюунхорол: Хорт хавдрыг ялахын тулд ор хоногийг нэмэгдүүлэх төсвийг баталж өгөх нь чухал
Д.Оюунхорол: Хорт хавдрыг ялахын тулд ор хоногийг нэмэгдүүлэх төсвийг баталж өгөх нь чухал
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​