fbpx ТЭЭВРИЙН НЭГДСЭН СИСТЕМ ОСЛЫН ТООГ БУУРУУЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 12 секунд

ТЭЭВРИЙН НЭГДСЭН СИСТЕМ ОСЛЫН ТООГ БУУРУУЛЖЭЭ

2017 оны өдийд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь нүүрс тээвэрлэлтийн автомашины цуваа 140 км хүртэл үргэлжилж, манай нүүрсний экспорт нам зогсож бөөн бужигнаан болж байсныг уншигчид тод санаж байгаа байх. Энэ нь олон хүчин зүй­лээс шалтгаалсан. Үүнээс үүдэн хилээр гарах автомашины тоо өдөрт хэвийн үед мянгаар хэмжигддэг байсан бол 200 ч хүрэхгүй болж цөөрсөн. Цагаан хад орчимд эмх замбараагүй байдал үүсч жолооч нарын хувьд хил гарч нүүрсээ тушаахын тулд дурын машиныг амралтгүйгээр  сэлгэн унаж аваар осол гаргах зарим нь олон хоногоор машиндаа дугаарлалтаа хүлээн юу ч хийхээс буцахгүй бай­далд хүрсэн гэж хэлж болно.Харин энэ жилийн тухайд байдал огт өөр болсныг газар дээрээс энэ сарын 29-нд сурвалжилсан юм. Одоогоор Цагаан хад дахь “Гашуунсухайт- Ганц мод”-ны боомтоор өдөрт дунджаар  900-1000 гаруй автомашин гарч байгаа мэдээг эх сурвалж өгч байв. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй долоон  боомтын 169 аж ахуй нэгж болон холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем” болох цахим системийг нээлттэй ашиглах боломжийг энэ оны дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн юм. Харин хэрэгжилт үр дүнгээ өгч буйг Цагаан хад дахь  АТҮТ-ийн хяналтын мэргэжилтэн Г.Батболд ярьсан юм. Тэрээр “ Жо­лооч нарын мэдээллийг нэгдсэн сис­темд оруулснаар программд нэвтэрч, мэдээллийг нээлттэй харах, ашиглах боломж бүрдсэнээс гадна “С “ зөвшөөрөлтэй  компаниудын тээврийн хэрэг­сэл гаалийн хяналтын бүсэд болон хилээр нэвтрэх боломжтой болсон. Мөн нэг жолооч олон компанид бүртгэлтэй байх явдал арилж, жолоочийн давхар­дал үүсэхгүй, жолооч нарын бодит тоог гарах ач холбогдолтой юм. Нө­гөө­тэйгүүр мэргэшсэн жолооны үнэм­лэхтэй эсэх, урт болон богино эргэл­тээр нь ялгаж өгдөг давуу талтай.Түүнчлэн байцаагч нар газар дээр нь хяналт тавьж зөрчлийг тэр даруйд нь арилгуулж зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлдэг нь бодит  үр дүнгээ өгч байна ” гэсэн юм. Өдөрт нэг удаагийн шалгалтаар 120 орчим машин хамрагддагаас 40 орчим нь зөрчилтэй байдаг ажээ. Хэрэв тухайн компанийн бүртгэлтэй жолооч өвчтэй, чөлөөтэй эсвэл ар гэрийн гачигдалтай бол тухайн машиныг мөн тухайн компанийн  улс хоорондын зөвшөөрөлтэй өөр нэг жолооч барих ёстой гэдэг шаардлагыг Авто тээврийн үндэсний төвөөс тавьдаг юм байна. Гэтэл өөр компанийн эсвэл огт харьяалалгүй жолооч барих зэргээр ихэнх зөрчлийг гаргадаг юм байна. Зөрчлөө арилгатал нь хугацаатай үүрэг өгдөг гэж мэргэжилтэн хэлж байв.

Цагаан хад дахь жолооч нарыг цэгцлэжээ

Одоогоор урт болон богиноны рэйс буюу эргэлтэд бүртгэлтэй 14 мянган жолооч байгаа ч зөвхөн хилээр гарах “С” зөвшөөрөлтэй нь 6000 байна. Өөрөөр хэлбэл хэрэгцээнээс давсан жолооч нар ажлын байр горьдож асуудал үүсгэдэг аж. Тэднийг “янхан” жолооч хэмээн нэрлэдэг гэж байв.Тиймээс нэгдсэн цахим бүртгэлтэй болгосноор эдгээр жолооч нарын өмнө гурван шаардлагыг АТҮТ-өөс тавьж эхэлжээ. Нэгдүгээрт,С,Е ангилалтай улс хооронд ачаа тээвэрлэлт  хийх эрхтэй байх. Хоёрдугаарт, мэргэшсэн жолооны шалгалт өгч үнэмлэхтэй байх. Гуравдугаарт, нүүрс тээвэрлэх эрхтэй аль нэг компанид бүртгэлтэй байж нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг байх гэсэн. Ингэснээр жолооч нарын ажлын байрыг баталгаажуулахаас гадна осол, зөрчил гарсан тохиолдолд ямар компанийн хэн гэдэг жолооч, ямар рейс буюу эргэлтэд явдаг, өмнө нь гаргаж байсан зөрчил  гэх зэргээр бусад нарийн мэдээллийг агуулдаг байна. Энэ үеэр уртын тээвэрт явдаг жолооч богиныхт  явахаар, хятад жолооч манай мэргэшсэн жолооны үнэмлэхтэй, улс хооронд ачаа тээвэрлэх C,E ангилалгүй  жолооч хилээр гарахаар завдсан  зөрчил илэрсэн нь  цахим мэдээллээс харагдаж байсан юм. Тэр ч бүү хэл эрхээ хасуулсан жолооч хил гарах гээд хүнд даацын тусгай ангиллын том оврын автомашин жолоодож явсан зөрчил олон гарчээ.Тэдэнд зөрчлөө арилгахыг үүрэг болгож, хугацаа өгч байв. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх уртын тээвэрт явах эрхтэй жолооч Цагаан хаданд ирээд  богиноны тээврийн машин сэлгэж унан хил гарах зэргээр замбараагүй байдал олон жил давтагдаж байсныг тээврийн нэгдсэн системт оруулснаар ийнхүү ил болж зохицуулж эхэлснийг байцаагч нар ярьж байсан юм. Зөрчил гаргасан  жолоочтой уулзахад “Би Увс аймгийнх. Одоогоор  ямар нэгэн компанид бүртгэлгүй нь үнэн.Цаашид компанид бүртгэлтэй болно гэж бодож байгаа. Гэхдээ компанид харъялагдахаар гэртээ ойрхон очих боломжгүй болдог. Хувиараа ажиллахын давуу тал нь арав хоног ажиллаад гэртээ хариад ирэх боломжтой. Харин компанид орчихвол дор хаяж сар гаруй гэртээ харих боломжгүй болдог. Гэхдээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах  боломжтой дажгүй. Одоо угаасаа хувиараа ажиллаж буй жолооч нарыг шахаж байгаа болохоор компанид орохоос өөр аргагүй” гэж ярьсан юм.Түүн шиг олон  жолооч бий гэдгийг тэр нэмж хэлсэн.

Монгол Улсын хэмжээнд өмнө нь жолооч нарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем байгаагүйгээс жолооч нарын бодит эрэлт хэрэгцээ, хүрэлцээг тодорхойлох боломжгүй байсан нь ийнхүү шийдлээ олжээ. Мөн тээвэрлэгч аж ахуй нэгжүүд   системд нэвтэрч тухайн жолоочийн регистрийн дугаарыг оруулахад мэргэшсэн эсэх нь программ дээр гарч ирэх бөгөөд мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхтэй эсэхийг тогтооход хялбар болж байгаа зэргээр давуу талтай. 2017, 2018 оны нүүрс тээвэрлэлтийн замд гарсан ослын тоог энэ оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар буурсан. Өмнө нь ямар компанийн хэн гэдэг жолооч осол гаргасан нь тодорхойгүй, олдохгүй бэрхшээл үүсдэг байсан. Одоо энэ байдал  арилж байна хэмээн АТҮТ-ийн Хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга К.Айдос ярь­сан юм. Энэ ажлын  гол үр дүн нь бичиг баримтгүй, машин болгон сэл­гэж  барьдаг жолооч нарыг цэгцэлж осол болон  бусад зөрчлийн тоог буу­руу­ла­хад нөлөөлөх. “Тээврийн нэгдсэн сис­тем”-д шилжснээр энэ байдал арилж буй  нь бодит байдалд үр дүнгээ ийнхүү өгч байв.

“С” зөвшөөрлийг шилэн болгосноор  нүүрс тээвэрлэлт саадгүй болжээ

Манайхаас нүүрсний хэрэглээ­нийхээ 10 орчим хувийг хангадаг БНХАУ жил бүрийн нүүрсний квотыг тогтоодог гэж хэлж болно. Хэдий­гээр хоёр улсын Засгийн газрын хэ­лэл­­­цээрийн дагуу тогтоодог гэх ч Хятадын тал голлон тогтоодог. Мэдээж авах тал л мэдэхээс биш нийлүүлэгч тал дурын тоо тавих эрхгүй. “С” зөвшөөрөл гэдэг нь  зөвхөн  нүүрс тээвэрлэлтийн компанийн машинд олгодог хилээр гарч, орох албан бичиг юм. Өөрөөр хэлбэл машины гадаад паспорт гэсэн үг. Өнөөдөр Цагаан хадын Гаалийн хяналтын  26 талбай ажиллаж байгаагаас  22 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус талбайгаас “С” зөвшөөрөлтэй нүүрсний автомашинууд Гааль болон МХЕГ-ын тусгай камертай хянал­тад нүүрсээ ачиж лацдуулан 22 км шороон болон засмал замаар явж Гашуун­сухайт боомтоор гардаг. Яг энэ үед нь АТҮТ хяналтаа тавьдаг. Үүнд хил, гааль хяналтын байгууллагуудын чиг үүргийн хүрээнд орхигддог нэг асуудал буйг тодруулсан юм. Учир нь жолооч нарын бичиг баримт, “С” зөвшөөрөлтэй эсэхийг  зөвхөн АТҮТ-д хянах үүрэгтэй. Харин Гааль үүнийг шалгах эрхгүй. Гаальд энэ асуудлыг АТҮТ-өөс тавьдагч чиг үүргийн хү­рээнд шалгах эрхгүй зөвхөн гаалийн бүр­дүү­лэл­тэд хяналт тавих үүрэгтэй аж. Давхар шалгах боломжийг чиг үүрэгт нь оруулах тухай асуудалд тус тө­вөөс санаачлага гаргадагч үр дүнд хү­рээгүй байна.

“Хар зууч” буюу төрийн байгууллагыг харлуулагчид

“С” зөвшөөрлийг тодорхой шаардлага хангасан компаниудад хуваарилдаг юм байна. Тухайлбал, осол гаргаагүй, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх туршлагатай, жолооч нарыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулсан, татварын өргүй, амрах байр болон эмчтэй, машин засварын газартай түүнчлэн тээврийн хэрэгслийн оношлогоонд тогтмол хамрагддаг,мэргэшсэн жолоочтой байх гэх зэрэг шаардлага тавьдаг юм байна. Одоогоор нүүрс тээвэрлэлтийн Хятад, Монголын хамтарсан 200 гаруй компани үйл ажиллагаа явуулж “С” зөвшөөрлийг эзэмшиж байна. Энэ тухай мэдээллийг АТҮТ-ийн цахим сайтаас харах боломжтой.Өөрөөр хэлбэл шилэн болгосноор  үүнээс үүдэлтэй  авлига болон бусад ашиг сонирхлын зөрчил үгүй болж буйг илтгэж байгаа юм. Тухайн компа­н­ийн хүчин чадал, шаардлага хангасан зэргийг харгалзан үзэж, нийт жолоочийн тооноос хамаарч 50 орчим хувьд нь “С” зөвшөөрөл олгодог юм байна. “Тухайлбал, энэ жил жолооч нарын  амрах байрыг ашиглалтад оруул­­сан 600 орчим жолоочтой 2007 оноос нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй “Victory coal trans”, “Дорнын өртөө” компани гэхэд энэ жил 300 орчим “С” зөв­шөө­рөл авсан байх жишээтэй. Үлд­сэн жолооч нар нь  ажилгүй болж алдаг­далтай байдал үүсдэг. Тиймээс энэ зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх хэ­рэгцээ байна гэж тус компанийн дэд захирал Р.Мөнхбаяр ярьж байлаа. “С” зөвшөөрөл олж авах гэсэн дайн “Цагаан хад”-нд чимээгүй өрнөсөөр бай­даг байна. Хэдийгээр энэ байдлыг арил­гаж шалгуурыг шилэн болгож чан­гат­гаж буй ч АТҮТ-ийнхэнийг ха­р­луулах үйл ажиллагаа явагдсаар бай­гааг эх сурвалж ярьсан. Өнгөрсөн жил 120  “С” зөвшөөрөлтэй БНХАУ-ын нэгэн компанийг  манай бүлэг эт­гээ­дүүд дарамталж зөвшөөрлийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Гэтэл энэ байдлыг АТҮТ-ийнхэн өөрсдөө уг зөвшөөрлийг дамладаг зэргээр төрийнхөнийг харлуулах зүйл хийж буйг онцолж байлаа.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

АТГ-ынхан Сү.Батболдоос мэдүүлэг авчээ
АТГ-ынхан Сү.Батболдоос мэдүүлэг авчээ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​