fbpx “Хар” Отгоогийн оффшор дансны хэрэг хар тамхины наймаа руу хөтлөх вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 1 секунд

“Хар” Отгоогийн оффшор дансны хэрэг хар тамхины наймаа руу хөтлөх вий

Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээнүүдийг АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгах явцад уг хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компаний “Хар” хочит Отгоо нарыг баривчилж Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар 2019 оны аравдугаар сарын 31-ний орой мэдээлсэн. “Хар Отгоо” гэж мэдээлэгдсэн Баасанжавын Отгонбаатар нь алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий “Азаргын гол чонот” компаниа 2016 оны аравдугаар сарын 26-нд Довжидийн Түвшинжаргалын нэр дээр шилжүүлсэн байдаг. 

“Хар Отгоо” гэж бичигдээд байгаа тэрбээр Баасанжавын Отгонбаатар бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Москва дахь төлөөлөгчийн газрын дарга Баасанжавын Батхуягийн төрсөн дүү юм. Харин Баасанжавын Батхуяг гэж хэн бэ? 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан ОХУ-ын Улаан-Үд хот дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил нар их хэмжээний эм, эмийн бэлдмэл тээвэрлэж яваад баригдсан. “Тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан. Бичиг баримтыг нь хуурамчаар үйлдвэрлэсэн 089D93 77 дугаартай автомашин нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин байсан юм билээ. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг машин ЭСЯ-ны III байрны авто зогсоолд тавиатай байсан, 10 хоног хөдөлгөөнгүй зогсож байсан гэж бүртгэгдсэн. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байжээ” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Баасанжавын Отгонбаатарын нэр дээр “Юнайтед фрэндс групп” гэдэг компани бүртгэгдсэн байдаг. Хамтран эзэмшигч зургаан хүний дундаас Аанжуурын Дулаанжаргал гэдэг нэр содон харагдав. Тэр бол Улаан-Үдэд суугаа консулаар ажиллаж байсан Бригадын генерал А.Дулаанжаргал. Энэ оны гуравдугаар сарын дундуур түүнийг дуудсан байдаг. Тэр үед ШШГЕГ-ын даргаар томилох сураг дуулдаж байсантай холбон тайлбарлацгааж байсан ч өөрөө уг албан тушаалаас татгалзсан гэж хэвлэлд мэдээлсэн байдаг. Төдөлгүй ШШГЕГ-ын дарга асан, Бригадын генерал М.Ганхүүг Улаан-Үд хотноо суух Дэд консулаар томилсон байдаг.

Эндээс харахад Баасанжавын Отгонбаатарын ах Баасанжавын Батхуяг мансууруулах эм бэлдмэл тээвэрлэсэн Түгдэнгийн Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил нарт машинаа ашиглуулсан бөгөөд Б.Батхуяг, Т.Мөнхбат нар нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор томилогдсон болох нэг ижил жим хөтөлдөг. Мөн Б.ОтгонбаатарУлаан-Үдийн консул асан Бригадын генерал А.Дулаанжаргалтай 2009 оноос эхлэн хамтаа бизнес эрхэлсэн эртний танилууд байжээ. Энэ бүхэн анхаарал татсан сүлжээ байж болохоор сэжүүр биш гэж үү.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хувьд “Ажнай” корпорацийн захирал, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хамт “Гурвансайхан интернэйшнл” болон “Шанхресурс”, “Шанхэнержи”, “Түшээ говь” компаниудыг эзэмшдэг гэж албан ёсны бүртгэлд бүртгэгджээ. Эдгээрээс “Түшээ говь” компанийн хамтрагч Өвгөний Энхтүвшин нь Баасанжавын Отгонбаатарын “Юнайтедфрендс групп” компанийн хувь эзэмшигчтэй давхцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Б.Отгонбаатар, Ц.Даваацэрэн хоёрын хоёулангийнх нь компанид Өвгөний Энхтүвшин хамааралтай. Түшээ говь компани нь хүний эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах болон уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулдаг. Зүүн дэнж-2 MV-020224, Зүүн дэнж MV-019647, Зүлэгт MV-019328 лицензүүдийг эзэмшдэг байсан. Харин Б.Отгонбаатарын “Юнайтедфрендс групп” компанийн хувь эзэмшигч Батчулууны Ганболд, Наваантаяа Батцэнгэл нар нь Ц.Даваацэрэнгийн “Дөрвөн-Ирвэс” ХХК-ийн ч бас хувь эзэмшигчид байх юм. Мөн Б.Отгонбаатарын дүү Баасанжавын Батжаргалсайхан нь Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан юм билээ. 

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрээс гараагаа эхэлж хүрээгээ тэлсэн Баасанжав овогт ахан дүүсийн хэрэг одоогоор оффшор дансны шилжүүлэгтэй холбогдон шалгагдаж буй ч яваандаа мансууруулах бодис тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдож ч мэдэхээр баримтууд цуглаад байна. 

Оргилмаа

Д.Одбаярыг баривчилж, байцаалт авах шийдвэр гаргасан гэв
Д.Одбаярыг баривчилж, байцаалт авах шийдвэр гаргасан гэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​