ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЭХЛЭХЭД 60 ХОНОГ ҮЛДЛЭЭ


Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын улсын комиссын Ажлын хэсгийн ээлжит уулзалт өнөөдөр ҮСХ-нд боллоо. Уулзалтаар Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал Байшин орон сууцны тооллогын урьдчилсан дүн, Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын зохион байгуулалт, онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулав.
Мөн тооллого эхлэхэд үлдсэн 60 хоногийн хугацаанд холбогдох мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийн бүрэн нөхөлт, мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулгах, аймаг, нийслэл, сум, дүүргийн тооллогын комисс, түр товчооны бүрэлдэхүүнд ажиллаж буй албан хаагчдад Хүн ам, орон сууцны тооллогын Мастер төлөвлөгөөнийн үйл ажиллагааны дагуу нэгдсэн чиглэл өгөх зэрэг цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар хэлэлцэж, үүрэг даалгавар өгсөн юм.


Энэ мэдээ таалагдаж байвал: