fbpx Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 33 секунд

Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж байна. Түүнээс өнгөрсөн долоо хоногт байцаалт авч, 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавьсан.  Хоригийн хугацаа ирэх баасан гаригт дуусах бөгөөд Д.Одбаярыг зохих хэмжээний торгуулиа төлөөд эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл бий. Тэгвэл “бөгсний” хэрэгт холбогдож, Монголын нэрийг муугаар дуудуулчихаад ирж буй ҮХЦ-ийн даргаа бид ямар байдлаар хүлээж авах ёстой вэ. 

 Одоогоор Цэцийн даргын суудлаас нь огцруулна гэсэн яриа олон нийтийн дунд  бий.  Харин улс төрийн талаас өмөөрөх өнгө аяс цухалзаж байгаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар хэрэг болсны маргааш яаран сандран мэдэгдэл хийж Д.Одбаяр буруугүй, хойно нь сууж байсан хүн асуудал үүсгэсэн байна гэсэн. 

Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л гэр бүл, үр хүүхдийг нь бодоод дуугүй өнгөрөөх ёстой гэсэн агуулгатай юм хэлчихнэ лээ. Гэсэн ч Д.Одбаяр ирээд Үндсэн хуулийн цэцийн даргын суудлаа өгөх нь бараг л тодорхой.  Бүх зүйл ийм ойлгомжтой өрнөж, гадны хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэчихээд байхад улстөрчид өмөөрвөл  ёстой  инээдэм болно. Цэцийн дарга ч өөрөө сандал суудалтайгаа зууралдаж улайхгүй байлгүй л гэж бодно.

Гэхдээ энд нэг асуудал байна. Үндсэн хуулийн цэцийн дарга огцорвол Үндсэн хуулийн цэцийн жирийн гишүүн болдог зохицуулалттай. Тэгэхээр цэцийн дарга Д.Одбаяр үүрэгт ажлаа өгсөн ч цэцдээ л үлдэнэ гэсэн үг. Уг нь Д.Одбаярын холбогдсон хэргийг бодсон ч, сүүлийн үед цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг харсан ч Д.Одбаяр Үндсэн хуулийн манаач байх хүн  яав ч биш. Хамгийн түрүүнд улс төрөөс ангид, тэднээс хамааралгүй байх зарчмаа цэц аль хэдийнэ алдаад байв. 

Цэцийн дээр хөх тэнгэр бий гэсэн ойлголт  үгүй болсон.  Учир нь Д.Одбаяр улс төртэй дэндүү ойрхон тэдэндээ хамгийн их холбоо сүлбээтэй ажилладаг цэцийн дарга “байсан”. Өөрөөр хэлбэл, Цэцийг  улс төрийн барьцаанд оруулж буй гол хүн нь Д.Одбаяр.  Тэр цэцийн даргын суудлаа өгч, гишүүнээрээ үлдвэл мөн л тэнд “улс төрийн”  арга техникээ үргэлжлүүлэх нь тодорхой.  Тэгэхээр одоо Д.Одбаярыг цэцээс бүр мөсөн чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргах л үлдлээ.

Үндсэн хуулийн цэц есөн гишүүний бүрэлдэхүүнтэй.  Гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог.  Хэрэв Д.Одбаяр хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорвол Цэцийн есөн гишүүн сууж байгаад санал хурааж, дотроосоо даргаа сонгоно. Улмаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд орон гарах  хүсэлтэй гишүүний асуудлыг ч цэцийн гишүүд дотроо шийдвэрлэнэ гэжээ. Харин  түүний оронд томилох хүнийг анх санал болгосон газраас нь буюу Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс  дахин парламентад оруулж ирдэг гэжээ.

Д.Одбаярын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны арваннэгдүгээр сард дуусгавар болж түүний оронд Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд санал оруулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.  Харин 2017 оны зургадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, олонхийн саналаар Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдож байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд Д.Одбаярыг чөлөөлж, Цэцээ улс төрийн барьцаанаас гаргах уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болно.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Боломжтой үедээ аялах биш, аялах боломжийг өөртөө гарга

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​