УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар УИХ-ын БӨХХААБХ-ны өргөн мэдүүлсэн агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд 2011-2016 онд агаарын бохирдлыг бууруулах талаар зарцуулсан 200 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцууллаа гэж шүүмжилж байна.
Агаарыг бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух, түлшийг эхний удаад хэрэглэхээс аргагүй гэсэн бодлого явуулах гэж байгааг шүүмжлэх гишүүн олон байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат, Хүн бүхэн л 200 тэрбум төгрөгөөр юу ч хийгээгүй гэж байна. Үр дүн гарсан шүү дээ. Төслийн зуухыг би ч хэрэглэдэг. Энэ чинь дулаанаа сайн барьдаг, утаа бага гаргадаг гээд сайн тал бий. Үүн дээр нэг л алдаа гарсан. Утаагүй түлшээр хангаж чадаагүй.
Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээ авахаар ярьж байна. Утаагүй зуух, утаагүй түлш, амны хаалт хэрэглэх тухай ярьж байна. Энэ ажлаа даруй эхлүүлье гэлээ.
А.Сүхбат: Төслийн зуухыг би ч хэрэглэдэг, утаа багатай, дулаанаа сайн барьдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.