НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Би уучлал гуйвал нөгөө намаас хар пи ар хийчих гээд байна” гэжээ


ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр ажлаа хийж байгаад амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Талийгаач Хишиг арвин индустриал ХХК-д ажилладаг байсан бөгөөд тус компани уучлал гуйлгүй өнөөдөрт хүрсэн билээ. Тэгвэл тэд энэ сарын 1-ний өдөр зарим өдөр тутмын сонинд "уучлал" нийтлүүлсэн бөгөөд уучлал гуйх учиртай хүмүүсээсээ өнөөдрийг хүртэл "жинхэнэ уучлал"ыг гуйлгүй өнөөдөрт ирсэн. Тиймээс хэвлэлийн хуудсаар гаргасан уучлалыг Б.Болороо "доромжлол" хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, нэгэн баримтыг гаргасан байна. Тодруулбал, Хишиг арвин индустриал ХХК-ийн Гүйцэтгэх захирал хэмээн НИТХ-ын дарга М.Тулгат өнгөрсөн долоодугаар сараас хойш талийгаачийн гэрт дөрвөн удаа ирсэн бөгөөд түүний Б.Болороод хандаж хэлсэн үгс нь бичлэг болон үлдсэн байна. Энэ талаар Б.Болороо өөрийн цахим хуудаснаа "Энэ компани 11 дүгээр сарын 1-нд ӨДӨР ТУТМЫН СОНИНГУУД (ЗУУНЫ МЭДЭЭ, ӨДРИЙН СОНИН)-ААР ДАМЖУУЛАН УУЧЛАЛ хүссэн байна. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг УУЧЛАЛ гэж байдаг юм уу. Энэ компаний гүйцэтгэх захирал М.Тулгат манайд 7 сарын 23-наас 10 сарын 14 хүртэл 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ "БИ ТОЛГОЙ ГУДАЙЖ ЗОГСООД УУЧЛАЛ ГУЙХААР НӨГӨӨ НАМААС АЛУУРЧИН ТУЛГАТ ГЭЭД ХАР ПИАР ХИЙЧИХНЭ ТИЙМ БОЛОХООР ЗУРВАС МАЯГААР ГУЙЯ" гэхэд нь би ҮГҮЙ, НАДААС ГАДНА ОЛОН ХҮН ТАНАЙ УУЧЛАЛТЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛСЭН. Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа. Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь ТА НАР ӨӨРСДӨӨ ШҮҮ. Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ. Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна!!! Ёстой хэлэх муу үг олдохгүй байна аа. ЭНЭ УУЧЛАЛ БИШЭЭ ДОРОМЖЛОЛ" хэмээн бичжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ТУЛГАТ · [124.158.95.14] · 2019/11/15

    ХАРИН Ч УУЧЛАЛ ГУЙХГҮЙ БАЙСНААРАА АРД ТҮМЭНД "АЛУУРЧИН ТУЛГАТ" БОЛЛОО ДОО ЗАЛУУ ГУАЙ, ҮНЭГҮЙ ПИ АР БАЙНА.


  • зочин · [192.82.73.93] · 2019/11/14

    М.Тулгатаа та хүний зовлонгоор цадах болоогүй юу гэж ядарсан Болороогийн өмнөөс асууя.


  • Гэмт хүн · [202.126.89.54] · 2019/11/14

    Үйлдвэрийн осол гэж бодсын, үгүй бололтой өөрийгөө алуурчин гэж бодож байна