УИХ 2020 оны төсвийг батлахдаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ. УИХ одоогоор шийдвэрээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй байгаа юм байна. Ирсэн даруйд нь хориг тавина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байгаа” гэсэн юм.
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн УИХ-ын шийдвэрт хориг тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.