Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байх боловч, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

 

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Энэ мэдээ таалагдаж байвал: