АН-ын дарга С.Эрдэнийг албан тушаалаас нь огцруулна, тэмцэнэ гэж ажлаа өгсөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шинэ нам байгуулах гэж байгаа тухай мэдээлэл байна. Тэрбээр өнөөдөр 11 цагаас хэвлэлийн хурал зарлаж АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах асуудлыг хөндөж, намынхаа нийт гишүүдийг уриалах бололтой. Хэрвээ намынх нь нөхөд дэмжвэл "Алтангадас" гэх фракцийг тэргүүлдэгийн хувьд өрх тусгаарлах юм байна.Тэрбээр намынхаа нэрийг "Нэгдмэл монгол" нам гэж нэрлэж магадгүй ажээ.
Н.Алтанхуяг нам байгуулснаа зарлах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.