БНСУ-ын К Поп од “Кара” хамтлагийн гишүүн, дуучин Гү Ха Ра өчигдөр буюуу ням гарагт гэртээ нас барсан байдалтай гэрээсээ олдсон байна. Энэ тухай Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагууд хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Түүний Ганнам дүүрэг дэх гэрт нь цагдаагийн ажилтнууд ажиллаж, хэргийг шалгаж байна.
Тэрбээр өмнө нь тавдугаар сард мөн амиа хорлох оролдлого хийж байсан юм. Алдарт дуучин Гү Ха Ра мөн саяхан амиа хорлосон дуучин, жүжигчин FX хамтлагын гишүүн Соллигийн сайн найз нь байжээ
Шуурхай.мн