fbpx Ардчилсан намын генсек гологдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 3 секунд

Ардчилсан намын генсек гологдож байна

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр миний насаараа дэмжиж, зүтгэж явсан Ардчилсан нам “их ялагдал” хүлээсэн юм. Түүнээс хойш орон нутгийн жирийн гишүүд, дэмжигчид бид олон удаагийн хурал, цуглаанд уригдаж алдаагаа давтахгүй, дахин ялалт байгуулах зорилгоор чанартай, чанаргүй, болсон болоогүй олон хурал цуглаанд бүрэн ирцээр оролцсоор дараагийн сонгуультай мөдхөн золгох болжээ.  

Аливаа намыг хүчний тэнцвэр дээр тогтвортой байлгахын тулд намын аж ахуй, зохион байгуулалт, байр суурийг хангаж явах хүн бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн байдаг. Гэтэл Ардчилсан нам 2017 оноос хойш улстөрийн үйл явдлууд дээр манлайлагч шинж чанараа бүрэн алдаж, үргэлж хоцорч, дагалдаж явдаг боллоо. Тун саяхны жишээ гэвэл, ҮХЦ-ын дарга Д.Одбаярын асуудал дээр ганц үг дуугарахгүй өнгөрлөө. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх үндсэн үүргээ умартаж, улам бүр агшсаар байгаа Ардчилсан намыг чиглүүлж яваа генсек Ц.Туваан гологдож буйг дараах хэд хэдэн шалтгаанаар оршилгүй хэлье.

 

Нэгдүгээрт. Манай Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Монголын Морин Спорт  Уяачдын Холбооны  дэд тэргүүний албыг МАН-ын дарга асан М.Энхболдыг удирдаж байхад хийж байсан бөгөөд анхнаасаа Ардчилсан намын жирийн гишүүдийн дунд МАН-ын угшилтай хүн “Генсек” ээр томилогдчихвуу гэсэн “хардлага” өнөөг хүртэл яригдсаар ирсэн бөгөөд энэ “найрсаг” хандлага нь улстөрийн хатуу тэмцэл дунд яг л М.Энхболд дарга шиг  “аядуу зөөлөн” бодлогоор асуудалд хандах болсон гэж гишүүд бид үздэг.

 

Хоёрдугаарт. 2018 оны намар “ЖДҮ" мэдэгдэж ард түмний уур бухимдал хар аяндаа хүрээд байх үед Ардчилсан намын генсек намын удирдлагуудыг буруу мэдээллээр хангаж, өнөөх л “аядуу зөөлөн” хандлагаар хандаснаас болж Ардчилсан нам санаачлагаа алдаж, улмаар МАН-ын манлайлах замыг засч өгсөн. Бүр сүүлд нь бүх зүйл болоод өнгөрсний дараа хөхөө өвлийн хүйтэнд үр дүнгүй жагсаал зохион байгуулснаас өөр улстөрийн акц огтхон ч хийгээгүй нь генсек Ц.Тувааны улстөрийн мэдрэмжгүй, дарга нарынхаа аясаар явдаг, “толгой тохивол” ажил хийдэг хүн гэдгийг батлаж өгсөн билээ. 

Харин энэ зуур, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нь улстөрийн асар өндөр мэдрэмжтэй, хурдтай, овжин , зохион байгуулах өндөр ур чадвартай улстөрч гэдгээ нотлон харуулсныг та бүхэн санаж байгаа байх. Зүйрлэвэл, МАН-ын генсек Ferrari унасан сэргэлэн, цовоо залуу, манай Ардчилсан намын генсек унасан машинаа дордуулсаар орос Пургон болгосон тостой жолооч гэвэл илүү онохоор байна.

 

 

Энэхүү зургийг Facebook дахь “Онигоо яриад өг” группээс авсан болно.

 

 

Гуравдугаарт. Ардчилсан намын нэр хүнд дээрх “аядуу зөөлөн” бодлогын үр дүнгээр сөрөг хүчин ч юм шиг, цөөн суудалтай жижиг нам ч юм шиг жирийн иргэдийн нүдээр бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр даргалсаар байгаа ч юм шиг огт ойлгомжгүй  нөхцөлд байна. Энэ бодит байдлыг намын удирдлагууддаа ойлгуулж, шийдмэг арга хэмжээ авах ёстой хүн бол намын Генсек Ц.Туваан байх ёстой атал намын удирдлага, гүйцэтгэх зөвлөл, ҮБХ-г бодит аналитик мэдээллээр хангаж, улстөрийн шийдвэртэй алхам хийхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Энгийн интернет орчинд гарч буй иргэдийн залуургүй бухимдал, хоосон хөөсийг “сөрөг хүчин ажилаа сайн хийж байгаа” гэж ойлгож байвал эндүүрэл шүү дарга нар минь.

 

Дөрөвдүгээрт. Намын сахилга бат хөдөө, орон нутагт бүрэн алдагдсан байна. Ардчилсан намдаа гомдсон, хаягдсан иргэд нэг нэгээрээ бус хэсэг хэсгээрээ Л.Болд, Ж.Батзандан нарын ШИНЭ намд, удахгүй байгуулагдах сурагтай Н.Алтанхуягын намд орно гэсэн хүлээлттэй бас нэг хэсэг гээд нам маань байлдааны талбар дээрээ жад барих цэрэггүй болох төлөвлтэй байна. Өнгөрсөн хугацаанд МАН намд шинэ залуу гишүүн элслээ гэж сонссоноос Ардчилсан намд шинэ гишүүд нэмэгдэж орлоо гэсэн мэдээ үзсэнгүй, харсангүй. Зүй нь энэ ажлыг гардан зохион байгуулж, манлайлах хүн нь генсек Ц.Туваан байх ёстой атал холуур зугатаад энэ чухал ажил руу ордоггүй бололтой.

Сонгууль дөхөж байна, жирийн гишүүд бид Ардчилсан намын шинэчлэлийг “намын дүрэм” сайжирсан, сонгуульд нэр дэвшигчээс 50, 100 сая төгрөг авдаг болсон гэж тайлбарлах уу, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар намдаа байсаар байгаа гэж тайлбарлах уу? УИХ-д бүлэггүй болсон учир сөрөг хүчин байж чадсангүй гэж тайлбарлах уу. 


Эцэст нь хэлэхэд, манай Ардчилсан нам хүний нөөцөөр дутаагүй, зохион байгуулах авьяастай, улстөрийн өндөр мэдрэмжтэй залуу чадварлаг гишүүд гэвэл Л.Гантөмөр, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа гэх мэт генсек хийх чадвартай олон сайхан залуус байгааг дурьдах нь илүү биз.

Ахмад гишүүн Ц.Рэнцэнболд 

Эрдэнэт хот, 2019.11.25

Маргааш болон нөгөөдөр хилийн боомтууд ажиллахгүй
Маргааш болон нөгөөдөр хилийн боомтууд ажиллахгүй
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​