Entertainment / 2019/11/25

Оны онцлох тамирчид Баатаржавын Шоовдор




Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор
Тэрбээр “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) болж байна.

Б.Шоовдор 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль атгаад алдсан бол 2018 онд Унгарын Будапешт хотноо болсон ДАШТ-д хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл гуравдахь жилдээ Хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.Б.Шоовдор ДАШТ-д 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан.

Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ЕАШТ-ий алт, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Анжелина Лысакыг цэвэр ялав.

Түүний гаргасан томоохон амжилтуудыг дурдвал “Будапешт-2018”, “Нур-Султан -2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, Александр Медведь, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын таван удаагийн аварга тамирчин билээ. Өдгөө түүнд томоохон зорилт байгаа нь Токио 2020-д өрсөлдөх. Түүний тулд эхлээд он гаргаад л 02-нд эхлэх УАШТ –д түрүүлэх юм. Түүнд Их спортдоо бахдам амжилт гаргахыг хүсэн ерөөе

Шуурхай.мн