Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой болон Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг энэ жил хамтатган зохион байгуулахаар болсон билээ. Уг барилдаан маргааш буюу 11-р сарын 27-ны 14 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно.
Өнгөрсөн жил Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдартай цолтой 128 хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, “Алдар” биеийн тамир, спортын хороо, “Жем Интернэшнл” группын бөх, Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Хөвгслийн хүчтэн” клубын бөх Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэжээ. Мөн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын начин Д.Анар нар шөвгөрсөн юм. Тэгвэл Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарын магнайлсан чансаа өндөр 128 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэжээ.
Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч нар шалгарсан байна.
Шуурхай.мн