Нийгэм / 2018/01/12 / 13

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр бусдад бэлгийн дарамт үзүүлсэн үү



УИХ-ын гишүүний нөхөр нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх ноцтой мэдээллийг хэд хоногийн өмнө хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Тодруулбал, тэрбээр өөрийнх нь нэгэн үйлчлүүлэгч бүсгүй УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний нөхөр болон дүүгийнх нь нөхрийн бэлгийн дарамтанд орсон талаарх мэдээллийг ил болгосон юм.

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм. Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ. Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж. Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.

Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжийн талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу “завхай” бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ. Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа” хэмээн бичсэн байдаг.

Тэгвэл дээрх эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулсан эрэгтэй нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлжээ. Н.Оюундарь гишүүний нөхрөөс гадна дүүгийнх нь нөхөр мөн тус бүсгүйг дарамтлан бэлгийн харьцаанд орсон байж магадгүй гэнэ.

Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Н.Оюундарь дүүгийнхээ хамтаар дээрх бүсгүйд өс санан өөрийнх нь компанид их хэмжээний хохирол учруулсан гэх баримтыг бүрдүүлэн хуулийн байгууллагад өгч шүүхээр 8 жилийн хорих яланд унагаад байгаа гэх. Уг хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх болон бэлгийн дарамт үзүүлсэн гэх гэр бүлийн зүгээс ямар тайлбар хийх нь тодорхой бус байгаа ч энэ бол ажлын байран дахь бэлгийн дарамт цаашлаад улс төрчдийн ёс зүйтэй холбогдох асуудал юм.



Эх сурвалж: Zuv.mn
 



  • ИРГЭН · [103.9.90.53] · 2018/01/15

    ҮНЭНДЭЭ БОЛ ЗҮГЭЭР Л УЛС ТӨРИЙН ДАЙРАЛТ БАЙНА. БОЛСОН ХЭРЭГ НЬ ҮНЭНДЭЭ БОЛ ЭНЭ КОМПАНИД АЖИЛДАГ ГЭЭД БАЙГАА ЭМЭГТЭЙ ГИШҮҮНИЙ НӨХРИЙН ДҮҮГИЙН КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ ТЭНЦЭХ БАРАА ЦАВЧУУЛЖ ЗУГТААГААД ХАРИН ӨРӨӨ ТӨЛ ГЭСЭН ЧИНЬ ИНГЭЖ ГҮЙТГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ЛЭ ШҮҮ ДЭЭ. ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ЮМ БИЧДЭГ. БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХҮНИЙ НЭР ХҮНДЭД ХАЛСАН БОЛ БАС ХУУЛИЙН ЗААЛТТАЙ Ш ДЭЭ


  • zochin · [202.21.115.35] · 2018/01/15

    N. Oyundari bol huniig yaj ch hohiriooj daramtalj chadah hun. Buh luibriig nuhurteiguu hamt hiidgiig n bugd l medne shu de. Uuruu ch bas tsagtaa Baigal orchnii yamand baihdaa tusliin mungu ideh, gazar zarah , uur hund yamnii neriin umnuus Nogoon passport gargah zergeed bolj Eren survaljlagdaj Mondold orj irj chadahgui gadaadad olon sar baij bgad Enkhbayar erunhiiluhch baihdaa urshuul uzuulj neg yum Yalnaas salsnaa martaagui l bmaar daa.


  • bal · [66.181.187.213] · 2018/01/15

    Hen hend yum bdag l bhkgui yuy daa. Chanargui 76 tai huuhknuud ni bugd no-toi zarim ni doodohkoo zahkirch chadahkgui hel amand orood . Yuy l bolood bna daa . Balarana daa


  • ЗОЧИН · [202.179.25.27] · 2018/01/14

    овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр өөрснөө ямар байдлаар оролцсон л байж таараа одоо бүүр байтлаа цагаандаа гарч Гэр бүлээрээ Хүчирхийлэлийн асуудалд орооцолддог болж байх шив ийм ч Гэр бүл байх ч гэж


  • Иргэн · [103.10.23.182] · 2018/01/13

    Энэ бол луйвар хийсэн хүүхний заль мэх бололтой.Янз бүрийн хүчирхийлэл гэх сэдвээр их л шуугицгаах болжээ.Үүнийг ашиглаж зарим энэ нийгмийн хог шаар болсон арга зальтай авгай хүүхнүүд нэр төртэй олны танил хүмүүсийг гүжирдэн дарамталж байж мөнгө салгах ч юмуу өшөө хорслоо гүйцэлдүүлэх арга а олсон бололтой. Йимэрхүү асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.


  • Зочин · [202.21.107.29] · 2018/01/13

    Энэ ё худлаа байж мэднэ.Тэр Мурат ч бас худал байж мэднэ.Казах ч бас энэ талдаа дэгтэй.Энэ хүүхнүүд мөнгө олох бузар аргатай болсон биш байгаа даа:


  • Зочин · [66.181.190.91] · 2018/01/13

    Энэ УИХ-н гишүүдэд 2-3 эхнэртэй болго ганц эхнэртэй учраас ажилаа хийж чадахгүй цаана нь өөр юм бодогдоод хуралдаа сууж чадахгүй байна 2-3 эхнэртэй болвол хуралдаа сайхан сууна даа


  • зочин · [202.179.11.10] · 2018/01/13

    монгол төрд энэ цагийн бүх худалч хулгайч ,гаж донтон ,хүн ёсоо гээсэн ,алуурчидын цугларал болсон ард түмэн үүнийг ойлгож тэмцэх ,төрийн эргэлт хийж ,энэ цагийн хууль хүчний байгуулагд бгаа,нөхдийг бүрэн цэвэрлэх ёстой шүү тэмцэл ,тэмцэл ,басдахин тэмцэл ,үтэр түргэн нэгд


  • төрөө цэвэрлэе · [66.181.176.62] · 2018/01/13

    УИХ д муу бүхний төлөөлөл оржээ


  • Зочин · [66.181.161.121] · 2018/01/12

    Ямар дүүрчихсэн их хурал вэ тараах л үлджээ


  • Үнэн · [202.21.103.86] · 2018/01/12

    ҮНЭНДЭЭ БОЛ ЗҮГЭЭР Л УЛС ТӨРИЙН ДАЙРАЛТ БАЙНА. БОЛСОН ХЭРЭГ НЬ ҮНЭНДЭЭ БОЛ ЭНЭ КОМПАНИД АЖИЛДАГ ГЭЭД БАЙГАА ЭМЭГТЭЙ ГИШҮҮНИЙ НӨХРИЙН ДҮҮГИЙН КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ ТЭНЦЭХ БАРАА ЦАВЧУУЛЖ ЗУГТААГААД ХАРИН ӨРӨӨ ТӨЛ ГЭСЭН ЧИНЬ ИНГЭЖ ГҮЙТГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ЛЭ ШҮҮ ДЭЭ. ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ЮМ БИЧДЭГ. БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХҮНИЙ НЭР ХҮНДЭД ХАЛСАН БОЛ БАС ХУУЛИЙН ЗААЛТТАЙ Ш ДЭЭ


  • Зочин · [202.21.103.86] · 2018/01/12

    ҮНЭНДЭЭ БОЛ ЗҮГЭЭР Л УЛС ТӨРИЙН ДАЙРАЛТ БАЙНА. БОЛСОН ХЭРЭГ НЬ ҮНЭНДЭЭ БОЛ ЭНЭ КОМПАНИД АЖИЛДАГ ГЭЭД БАЙГАА ЭМЭГТЭЙ ГИШҮҮНИЙ НӨХРИЙН ДҮҮГИЙН КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ ТЭНЦЭХ БАРАА ЦАВЧУУЛЖ ЗУГТААГААД ХАРИН ӨРӨӨ ТӨЛ ГЭСЭН ЧИНЬ ИНГЭЖ ГҮЙТГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ЛЭ ШҮҮ ДЭЭ. ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ЮМ БИЧДЭГ. БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХҮНИЙ НЭР ХҮНДЭД ХАЛСАН БОЛ БАС ХУУЛИЙН ЗААЛТТАЙ Ш ДЭЭ


  • Баатархүү · [202.9.41.4] · 2018/01/12

    муу үг модон улаатай гэж энэ дээ