fbpx С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 42 секунд

С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

Сая УИХ хуралдаж Оюу толгойг хэлэлцлээ. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай гэсэн тодотголтой тогтоол гаргаж, ганц мега төслийнхөө хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх эрхийг засагт өгөв. Ингэснээр Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гардаж хийх нь тодорхой боллоо. Л.Оюун-Эрдэнэ улаан нүүрээрээ хэлэлцээрт орно, Ерөнхий сайд ч ялгаагүй Оюу толгойг урагшлуулах эсэх хэлэлцээрт ханцуй шамлан орж байна. Гишүүд тогтоол гаргахдаа мань хоёрт баахан захиас, сануулга дайж харагдсан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Гүний уурхайд хоёр тэрбум ам.доллар ороогүй. Айлын талд одоо алдах юм байхгүй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан. Бид айлын талаас айж Оюу толгойн асуудлыг шийдэж болохгүй” гэж шахаж сануулах маягийн үг унагана лээ. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Оюу толгойн жилд өгч байгаа үр ашиг Эрдэнэт үйлдвэрээс ч бага байна. Уг нь асар их нөөц байгаа шүү дээ. Ард түмэн бухимдаж байна” гэсэн поп мэдэгдэл хийсэн бол Т.Аюурсайхан гишүүн “Оюу толгойн гэрээ Монголд хохиролтой болсон. С.Баярын Засгийн газар мэдлэг мэдээлэлгүй байсан. Засгийн газар мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй” хэмээн сүрдүүлсэн маягийн үгийг засагт дайсныг монголчууд бултаараа сонслоо. Л.Оюун-Эрдэнээс өөр хүн Оюу толгой компанийнхантай уулзаж болохгүй, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой гэсэн үг ч дуулдсан. Ямартаа ч засаг шууд хэлэлцээрт орж, Оюу толгой дээр шийдэл шийдвэрээ толгой дааж гаргах нь УИХ-ын тогтоолоор баталгаажаад байна.

УИХ өмнө нь С.Баяр, С.Баярцогт хоёрт ч яг ийм эрх өгөөд алхаа тогшиж байв. УИХ-ын 57, 40 дүгээр тогтоолоор Засгийн газар Оюу толгойтой гэрээ байгуулах хэлэлцээрт орж байсныг өнгөрсөн түүхээс харчихаж болно. УИХ-ын 40 дүгээр тогтоол “Оюу толгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж” гэсэн тодотголтой. Яг л өнөөдрийнх шиг энэ асуудалдаа ингэж анхаар, тэр асуудлаа тэгж хараарай гэсэн захиас маягийн тогтоол бий. Энэ тогтоолыг батлахыг 12 гишүүн татгалзаж, 38 нь зөвшөөрч байж. Засаг өөрөө мэд гэж толгой дохисон гишүүд дунд Л.Болд, Д.Загджав, Г.Занданшатар, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ нарын нэр лав харагдаж байна. Оюу толгойтой гэрээ байгуулах эрхийг уриалгахан өгсөн энэ хэд өнгөрсөн жилүүдэд энэ төслийг яаж муулж, хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн баалцгаасныг чуулганы протокол шүүгээд харчих боломжтой. Сонин хэвлэлд ч хангалттай ярьж, шүүмжилсэн дээ, "гүүгл"-дэхэд л гараад ирнэ. 57 дугаар тогтоол нь “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” гэсэн тодотголтой. Энэ тогтоолд төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоо, хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмших хувийг 50-иас доошгүй хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай тохирч шийдээрэй, эднийгээ байгуулчихвал гэрээгээ яаж байгуулах нь та нарын хэрэг гэсэн утга агуулгатай заалтууд бий. 18 гишүүн татгалзаж 31 гишүүн зөвшөөрснөөр 57 дугаар тогтоол батлагдаж байж. Дэмжсэн гишүүдийн дунд Оюу толгойн гэрээг баалагч Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Загджав, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын нэр ирийж байх жишээний.

Та нар өөрсдөө мэдээд хэлэлцээрт орж шийдвэрээ гарга гэчихээд дараа нь яаж шүүмжилж, буруутгаж, попордгийг эндээс харчихаж болно. УИХ тогтоол гаргасан, С.Баярын засаг Оюу толгойтой гэрээ байгуулсан. Бүх зүйл дүрмийн дагуу, эрхэм гишүүд, эрх баригчдын таалал болгоолтоор өрнөсөн. Дараа нь яалаа. УИХ, эрх баригчид ийм шийдвэр гаргаж үүрэг өгөөгүй юм шиг аашилсан. С.Баяр, С.Баярцогт гэж хоёр нөхөр л өөрсдөө мэдээд гэрээ байгуулчихсан аятай аяглаж гарсан. Луйварчнаар нь дуудаж, тэрбум ам.долларын авлигын хэрэг зохиож хүртэл хардсан. Ингээд зогсоогүй, хоёуланг нь барьж хорьж сүрийг үзүүлсэн. Цаашдаа бас яаж буруутгахыг өнөөхөндөө тааж хэлэхэд эрт байна. Дубайн гэрээ гэгдэх шийдвэр байна. Далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөө бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний үргэлжлэл. Энэ хөтөлбөрийг улс төрийн шийдвэр гаргаж баталсан Ч.Сайханбилэгийг ч шоронд хорьсон. Түүн рүү чиглэсэн буруутгал хэр хугацаанд үргэлжлэхийг мөн л таашгүй.

Өнгөрсөн түүхийг сөхөхөд ийм л зураг харагддаг. УИХ-ын сая гаргасан шийдвэр ч өмнөх шийдвэрүүдээсээ ялгараад байх юмгүй. Бодит үнэн нь ийм байхад УИХ өмнөх үйлдлээ яг давтчихлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг С.Баяр, С.Баярцогт хоёрын залгамжлагч гээд байгаагийн цаад учир нь ердөө энэ. Оюу толгой ба Засаг хоёрын хэлэлцээ эцэстээ яаж төгсдөг нь тодорхой байхад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг залгамжлагчаар тодруулдаг нь ёстой юу вэ?

"Та нар чадна аа, хэлэлцээрээ хийх эрхийг чинь өгье" гэж дуугарсан гишүүд маргааш нь яадгийг монголчууд цугаараа харж байна. Гэрээг сайжрууллаа, засаг шийдэл оллоо гэж бодъё. Дараагийн УИХ бүрдэхэд л гэрээ хийсэн нөхдийг шүүмжлэгчид хэдэн арваараа гараад ирнэ. Шүүмжлэгчид үеийн үед цагийн цагт байж л байдаг. Шүүмжлэл дэврэхээр юу болдгийг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын түүхээс харчихаж болно. С.Баяр манай сонинд ярилцлага өгөхдөө 34 хувиар яах вэ, татвар рояалтигаа аваад явъя гэж УИХ-ын гишүүдэд өчнөөн тайлбарласнаа ярьж байсан. Тухайн үед “Наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй. 34 хувийг эзэмшинэ” гэж гэдийцгээсэн гишүүд өнөөдөр 34 хувь эзэмшсэнийхээ төлөө Монгол төрийн үүрэх хариуцлагыг ойлгохгүй попорч суугаа. Булзах аргагүй үнэн гэвэл энэ.

Тэгэхээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр С.Баяр, С.Баярцогтын замаар алхах нь тов тодорхой үнэн. Ер нь улс төрийн зоримог шийдвэр гаргасан, эдийн засагт түлхэц өгөхөөр том ажил хөдөлгөсөн улстөрч болгон буруудсаар ирсэн. Буруудаж ч яваа. Цаашид лав л хэдэн жилдээ энэ гажиг засагдахгүй гэж учир мэдэх улс хэлдэг.

Ц.Баасансүрэн     

Эх сурвалж: Өдрийн сонин 

Хүлээлтээр дүүрэн Токиогийн олимп
Хүлээлтээр дүүрэн Токиогийн олимп
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​