Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хороонд орших “Нисдэг машин” авто засварын төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Өнгөрсөн шөнө 03.34 цагийн орчимд “Нисдэг машин” авто засварын төвийн байшингийн дээвэр дээр эмэгтэй хүн сууж байна гэх дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн тухайн газарт очиж, 22 настай, эмэгтэй О-г аварсан байна. О нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.