fbpx Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг ба Хууль зүйн сайдын тохуурхал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 10 секунд

Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг ба Хууль зүйн сайдын тохуурхал

Хөөн хэлэлцэх хугацааг харин ч уртасгасан. Яллагдагчаар татах нь шүүхэд шилжүүлэхээс дор хаяж хоёр сарын наана. 

Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байсныг харин ч шүүгдэгчээр тооцох хүртэл болгож уртасгасан юм… Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган дээр ингэж хэлжээ.

Мөн өдөр нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “хүргэн” Г.Дэнзэнг “Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр ял, хариуцлагаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарчээ.

Эргэн сануулахад 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эрүүгийн хэргийг хэрэг бүртгэх ажиллагаа явагдаж, яллагдагчаар татсан тохиолдолд /гэм буруутай нь тогтоогдсон/ хөөн хэлэлцэх хугацааг зогсоохоор хуульчилсан байв. Хөөн хэлэлцэх хугацаанд нь багтааж гэмт хэргийг илрүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохоо зогсоно гэсэн үг. Энэ нь хуулийн байгууллагад нэгэнт илэрсэн хэргийг мөрдөн шалгах хугацааг нь тавьж өгч байгаа юм.

Харин МАН Засгийн эрх авсны дараа буюу 2017 онд баталсан хуулиар хөөн хэлэлцэх хугацааг “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл” тоолохоор болж, Ц.Нямдорж сайдын хэлснээр “сунгасан” гэнэ.

Ингээд “хүргэн” Г.Дэнзэнгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүх дээр өндөрлөж, Г.Дэнзэн ял, хариуцлага хүлээлгүй өнгөрлөө. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар тооцдог. Энэ хоёрын хооронд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал бас л гэм зэмгүй өнгөрнө гэсэн үг. Үүнийг Ц.Нямдорж сайд “хөөн хэлэлцэх хугацааг сунгасан” гэж яриад байгаа юм. Тэгж “сунгасан” нь тэгээд хэнд ашигтай болсон байна вэ дээ.

Үнэн хэрэгтээ Ц.Нямдорж сайд хоёр өөр зүйлийг нийлүүлж яриад нийтийн толгойг эргүүлэх сурсан ажлаа л хийж байна л даа. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нэг тусдаа ойлголт. Ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн, ямар ял хүлээхээс нь шалтгаалж хуульд хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тавьдаг. 5-8 жилийн ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна ч гэдэг юм уу. Арай хөнгөн ялтай гэмт хэрэг бол хөөн хэлэлцэх хугацаа нэг жил гэх мэт. Энэ бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа.

2015, 2017 оны Эрүүгийн хуулиуд аль аль нь 2002 оны Эрүүгийн хуулийг бодвол ялын бодлого харьцангуй хөнгөн болсон, хорих ялын дээд хэмжээ ч буурсан. Үүнээсээ шалгаалаад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч бас хасагдсан. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын “хөөн хэлэлцэх хугацааг би уртасгасан” гэдэг угаасаа худал юм.

Харин хөөн хэлэлцэх хугацааг тооцох гэдэг нь огт өөр зүйл. Түрүүний хэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох буюу давж заалдах шатны шийдвэр гартал тоолох уу, эсвэл яллагдагчаар татагдсан даруйд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох уу? Энэ бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ял хариуцлага хүлээх эсэх, өөрөөр хэлбэл шударга ёсны зарчимтай холбоотой асуудал.

Нэгэнт хэргийн хөөн хэлэлцэн хугацаанд багтаад гэмт хэргийг илрүүлж, гэм бурууг нотолж чадсан бол ял, хариуцлагаас чөлөөлж болохгүй гэдэг эхний зарчим. Энэ нь 2015 онд баталсан Эрүүгийн хуульд байж. Яллагдагчаар татсан тохиолдолд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж. Хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байтал хугацаа дуусахаас нэг сарын өмнө хэргийг илрүүлсэн, гэм бурууг нотолсон бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсоогоод хэрэг шүүхээр шийдэгдэх хүртэл хуулийн байгууллага ажлаа хийнэ ээ гэсэн үг.

Гэтэл Ц.Нямдорж сайд “Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэчихээр нөгөө хугацаа нь тоологдсоор яваад хэрэг шүүхээр шийдэгдэхээс өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаж байгаа юм. Ингээд нөгөө гэмт хэрэгтэн ял завших үүд хаалга нь нээгддэг.

Энэ удаад Г.Дэнзэнгээр жишээ авсан нь түүнийг “ял завшлаа” гэсэн хэрэг биш юм. Нэгдүгээрт шүүх хурал болоогүй, хоёрдугаарт Г.Дэндэн давж заалдах эрхээ ч эдлээгүй байхад “гэмтэй, гэмгүйн” тухай ярих боломжгүй. Үндсэн хуульд бичсэн байх аа, “хэн нэгний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй нөхцөлд гэм буруутайд тооцож болохгүй” гэж. Магадгүй энэ хэрэг гурван шатны шүүхээр яваад эцэслэн шийдэгдсэн тохиолдолд түүний “гэмтэй, гэмгүйн” тухай бид нийтээрээ хэлэлцэх боломжтой болох байлаа. Гэтэл энэ хэрэг ингэж дууссан нь, хэрвээ Г.Дэнзэн үнэхээр гэм буруугүй байсан бол өөрт нь ч гэсэн хохиролтой. Харин гэм буруутай байсан бол нийгэмд хохиролтой зүйл болж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа түүний нийгэмд учруулах хор хохирол арилсан гэж үзээд, хоёрдугаарт илрээгүй гэмт хэргийн тоог нэмэгдүүлэхгүйн тулд хуулиар тогтоосон зүйл. Харин илэрсэн гэмт хэргийг, гэмт хэрэгтнийг ял завшуулах, хариуцлагаас чөлөөлөхийн тулд бий болгосон зүйл биш гэдгийг дээр хэлсэн.

Гэтэл энэ улсын хуулийн салбарыг хорь гаруй жил толгойлж, таван удаа Хууль зүйн сайдаар ажилласан хүн ийм зүйлийг мэдэхгүй байна гэж байхгүй. Харин мэдэхгүй гэж бодсон хүмүүсийнхээ толгойг эргүүлэх гэж ингэж мэлздэг, зүтгэдэг байх. Тэгээд ч салбарын сайд нь ийм зүйл ярьж байхад бослого гаргах ёстой манай хуульчид нүдээ аниад, чихээ бөглөөд, чив чимээгүй сууж байгаа нь ёстой нөгөө “хүртэх ёстойгоо хүртэж байгаа” хэрэг юм биз дээ.

Б.СЭМҮҮН

Эрэгтэйчүүдийн оношилгооны төв
Эрэгтэйчүүдийн оношилгооны төв "Алтан жор"
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​