УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийлээ.
Тэрбээр фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа "АТГ-ээс зарласан албан ёсны мэдээллээр бол авилгачид улсад 11,9 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум буюу 13 дахин бага мөнгө. Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа ТӨР, ТҮМЭН аль аль нь ач санах л учиртай. 2020 оны 2 сараас эхлэж тэтгэврийн зээлтэй 233.000 ахмадууд Тэтгэвэрээ авч эхлэнэ. Судалгаагаар тэтгэврийн зээл бол:
1️⃣ Нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хамаарч байна.
2️⃣ Тэтгэврийн зээл тэтгэвэр авагчдын нийгмийн байдлыг дордуулж байна.
3️⃣ Тэтгэвэр бол ахмадын амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл зээлийн хүү нь өндөр тул 1-2 жилээр зээл авсан ахмадууд орлогогүй болсон байна" гэжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдээллийг бүрэн эхээр нь доорх видеогоос хүлээн авч үзнэ үү.