fbpx Монголчууд архи даадаггүй ард түмэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 32 секунд

Монголчууд архи даадаггүй ард түмэн

Бараг л бүтэн сарын турш үргэлжилдэг шинэ жилийн баяр ард хоцорч, нэгэн шинэ он гарлаа. Арванхоёрдугаар сар гарснаас хойш нийт 26 хүн архины гүн хордлогын улмаас нас барсан гэх статистик байна.

Мөн 23 хүн осгосон байдалтай амиа алджээ. Гэхдээ энэ бол арванхоёрдугаар сарын 27-ны дүн. Үүнээс хойших баярын оргил өдрүүдэд дахин хэдэн хүн мөнөөх шалтгааны улмаас хорвоог орхисон талаарх мэдээг хараахан нэгтгэж амжаагүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж буй хүмүүсийн 20 шахам хувь нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж бэртэж, гэмтсэн иргэд байна. Чухамдаа хэд хоног үргэлжилсэн шинэ жилийн баярын үр дүнд 50 гаруй хүн зуурдаар хорвоог орхиж, хэдэн зуугаар тоологдох хүн бэртэж гэмтжээ. Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээлэлд анхаарлаа хандуулъя. 2018 онд улсын хэмжээнд үйлдвэрлэсэн согтууруулах ундааг хүн амын тоонд хуваан үзвэл нэг хүнд 3.3 литр спирт, 9.2 литр архи, 28.9 литр шар айраг ногдож байна. Үүн дээр гаднаас импортоор авсан барааг оруулан тооцвол жилдээ нэг хүнд 41.4 литр согтууруулах ундаа ногдож байгаа юм. Бид архи, согтууруулах ундаанд гүн гүнзгий живснийг ганц энэ статистик харуулах биз ээ. Бидний өдөр тутамдаа хэрэглэх согтууруулах ундааны хэмжээ нэмэгдээд байдаг. Гэтэл монголчууд байгалиасаа архи даадаггүй ард түмэн болохыг энэ талын эрдэмтэн, судлаачид сануулж байна. Хэдэн мянганы турш бага градустай шимийн архи ууж ирсэн үндэстэн өндөр градустай барууны архи хэрэглэхээр бие организм нь дийлдэггүй болохыг ЭМЯ-ны хордлогын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн хэлсэн. Бие физиологийн ийм онцлогтой үндэстэн хэрнээ илүү их даварч, шунамхайрч уудаг нь биднийг архины гүн хордлогод хүргэх болжээ. Ашгүй нэг баяр нь дууслаа гэж санаа амрав уу. Болоогүй ээ, удахгүй цагаан сар гэж үүнээс дутахгүй нүсэр баяр биднийг хүлээж байгаа. Шинэ жилээр хүмүүс ихэвчлэн байгууллагаараа нийлж архиддаг бол цагаан сараар хамаатан саднаараа нийлж ууна. Уг нь ахмад настныхаа амар мэндийг эрэх, өвлийг өнтэй давснаа тэмдэглэх гүн гүнзгий утга учиртай, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн сайхан баяр боловч бид л болсон хойно хавтгай архидалт болгож хувиргахаа хэнээс ч дутахгүй мэднэ. Энэ үеэр чухам хэдэн хүн архины хордлогод орж, хэдэн хүн гэмтлийн эмнэлгийн үүд сахих бол гэхээс яс хавталзана. Уг нь баяр ёслолоо зөв сайхан тэмдэглээд сурчихвал хэн хэндээ хэрэгтэйсэн. Гэвч бидний тэмдэглэдэг баяр улам олон болж, уух шалтаг тэр хэрээр нэмэгдсээр байгаад харуусал төрөх юм. 

Г.Баярсайхан

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн этгээдүүд ял авлаа

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​