Нэгдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 03.00 цаг орчимд Энхтайваны гүүрнээс хүн унаж нас барсан хэрэг гарсан байна. Холбогдох дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын төвийн ажилчид очиж, шалгалт хийхэд эрэгтэй хүн амь насаа алдсан нь тогтоогджээ.
Хэргийг одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.