УИХ-аар 2019 онд батлуулсан Татварын багц хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бизнес эрхлэгч нарт олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр болсон.
Тодруулбал:
- 300 сая хүртэлх орлоготой бол 1 хувийн орлогын татвар төлнө,
- 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан авч жилд 2 удаа тайлан гаргана,
- 50 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 1 удаа хялбаршуулсан тайлан гаргаж орлогын 1 хувийн татвар төлөх боломжтой,
- Алслагдсан аймагт бизнес эрхэлдэг бол 90 хүртэл хувийн орлогын татварын хөнгөлөлт эдэлнэ,
- Татварын тайлангаа тушааснаас хойш 1 жилийн хугацаанд залруулна,
- 25 хувийн орлогын татвар төлөх ашгийн босго 6 тэрбум төгрөг болон нэмэгдэх зэрэг боломж бий боллоо.
Мөн “Татварын шинэчлэл”-ээр үндэстэн дамнасан томоохон корпорациудын татвараас зайлсхийхийн эсрэг дүрэм, татварын ил тод байдлын стандартуудыг нэвтрүүлж, татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс, оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдүүлж байгаа нь Монгол Улсын татварын тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлсэн гэж үзэхэд хүргэж буй юм.
Эх сурвалж. Erennews.mn