Ойрхи Дорнод дахь АНУ, Ираны зөрчил улам хурцадсаар байна. Өнөөдөр өглөө Ираны талаас Иракад байрлаж буй АНУ-ын цэргийн бааүууд руу пуужин харважээ. Гадаадын томоохон мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар Иракийн хойд нутаг дахь Эрбиль хот орчмын Америкийн байгууламж болон баруун нутгийн Айн аль-Асад агаарын бааз руу Ираны талаас пуужин харвасан байна. Генерал Сулейманигийн оршуулах ёслол дууссаны дараагаар Ираны Хувьсгалт Гвардын агаарын зэвсэгт хүчин ийнхүү анхны цохилтоо өгч эхэлжээ.
Дэлхий нийтийг хямрааж мэдэх энэхүү агаарын дайралтыг АНУ чухам хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.
Шуурхай.мн