fbpx Арабад...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 24 секунд

Арабад...

Арабуудын ариун дагшин газар бол тавдахь өдөр бүр бага үдээр цуглаж мөргөл үйлддэг сүм нь юм /нүүр зураг дээр/. Сүмд хөл нүцгэн орох бөгөөд хана таазанд ямар нэгэн шүтээн зураг хөрөг хээ угалз үгүй зөвхөн хөх тэнгэрийг билэгдсэн байдалтай байна. Сүмийн ахлагч Имам нь сургаал номлож айл хунард тохиолдсон сайн муу үйлд очиж ном уншдаг тухайн тосгон газар орондоо хамгийн нэр хүндтэй хүнээр тооцогдоно. Бусад өдөрт муслимчууд хаана ч явсан ариун мөргөлийн газар Меккан зүгт хандан үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тодорхой заасан цагт таван удаа мөргөл үйлдэхдээ хүндэтгэлийн жижиг хивсэнцэрээ гаргаж дэвсэн хатуу ёс жаяг цаг нарыг чанд сахин Аллах Бурхандаа чин сэтгэлээсээ залбирна.

Аллах гэдэг нь арабаар, God гэдэг нь англиар, Бог гэдэг нь оросоор, Бурхан гэдэг нь монголоор бүгд л адилхан Ганга мөрөн Гималайн нуруу од гариг орчлон дэлхийг бүтээсэн нэг Эзэн хэмээн шүтэж байсан Абраамын хоёр хүүгээс гарсан араб еврей ахан дүүсүүд хоорондоо чиний миний бурхан итгэл үнэмшил зөв буруу гэлцэн хэдэн мянган жил өнөөг хүртэл байлдах нь учраа мэдэхгүй ах дүү гурвуулаа бид аян жинд олон хоног сараар яваад аавыгаа ирэхэд миний аав миний аав надад хайртай чамд хайргүй гэж аавыгаа гурван талаас нь булаалцалдан ноолж ноцолдон хоорондоо зодолддог байсан балчир насны миний амьдралтай ус агаар мэт адилхан юм шиг. Ялангуяа америкууд дайн дажинд хамгийн болдоггүй нөлөө бүхий толгойлогч хэмээн сүмийн ахлагч Имамыг нь л хамгийн түрүүнд устгаж барьж хорьж шийтгэж хяхаж хавчиж байснаараа олон түмнийх нь дургүйцлийг улам гааруулж хариуд нь дэс дараалсан халдлага цус ургасан террорист ажиллагааны явцад шанг нь бишгүй хүртэж байлаа.

Олон сар жилээр тусгай лагерьт бэлтгэгдсэн Шахид буюу амиа золиологч нь усанд орж сахал үсээ хуссан маш цэвэр цэмцгэр цав цагаан хувцастай тайван амгалан гаднаасаа харагдах бөгөөд түгээмэл хэрэглэддэг хуучивтар машинд цоо шинэ дөрвөн дугуй тавьсан, машиндаа ганцаараа ч дааж ядтал ачаа оцойтол /тэсрэх бодис/ ачсан янзтай сэжигтэйгээр зах зээл олон нийтийн газар руу орж ирэхийг харсан хэн хүнгүй яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Ихэвчлэн дэлбэрэлт болсны дараа цэрэг цагдаа түргэн гал команд ирж хүмүүс бөөгнөрч паникт орсон байхад арваад минутын дараа дахиад хийгдэх хоёрдахь шахидын дэлбэрэлт бүүр ч аюултай.
Дайны хажуугаар дажин гэдэг нь өс хонзонтой нэгнээ далимдуулан цааш нь харуулах, өөдтэй өнгөтэй айлын балчир хүүхдийг ч хулгайлж мөнгө нэхэх, дотоод гадаадын өндөр зэрэглэлийн албан хаагчдыг барьцаанд авах, нисэх буудал хүртэл аюулгүй байдал хангах нэрээр мянган долларыг сийхгүй нэхэх зэрэг дэвэн дэлхийн эрүүгийн элементүүд тэнд оччихсон бизнесээ цэцэглүүлнэ. Тэдний гарт барьцаанд орох юм бол яаж ч магадгүй тул маргалдаж эсэргүүцэл үзүүлээд ямарч нэмэргүй харин аргыг нь олж байгаад гараа урдаа гавлуулаад авбал тэднийг ялж эхэлж байна гэсэн үг. Энэ нь өөрөө ус уух бие засах боломжтойгоос гадна хэдэрлэж байгаад гараа ардаа гавлуулсан нөхөддөө мөн ийм байдлаар туслах зэргээс гадна гавтай гараараа момент таарсан үед харуулыг нь цохиж унаган өөрийгөө болон нөхдийгөө аврахаа давхар тооцоолных.
Арабын ертөнцөд олон жил хийсэн дайн дажины гашуун туршлага дээр үндэслэн америкчуудын тактик өнөөдөр нилээн өөрчлөгдөж эсрэгээрээ хамгийн нөлөө бүхий сүмийн Имам, омгийн ахлагч нарын хөлд нь сууж найрсаг харилцаа холбоо тогтоон юу хүссэн есөн хүслээр тэднийг ханган өөрсдийн бодлого эрх ашгаа нааштай үгээр тавдахь өдрийн сургаал дундуур Имамаар хэлүүлж, омгийн ахлагч нараар ардуудад еэрэг мессэж тараалгуулж өмнөө тавьсан стратегийн зорилгодоо хохирол багатайгаар хүрч байна.
Арабууд шүтлэгээрээ шийт суннит гэж хуваагдахаас гадна сэтгэхүйгээрээ баруун зүүн гэж бас хуваагдана. Саудын Арабт өнгөрсөн жилээс дөнгөж эмэгтэй хүн хуулиар машин барих эрхтэй болж байгаа бол францын колони голдуу байсан баруун арабт аль эрт үеэс гэрийн эзэн эрэгтэй мөнгө цуглуулж цуглуулж байгаад хамгийн түрүүнд эхнэртээ машин авч өгдөг хуультай нь эхнэр хүн нийтийн тээвэрт шахцалдан хэн нэгэн өөр эрэгтэй биенд шүргэх ч ёсгүй гэсэн сэтгэхүйтэй холбоотой бөгөөд харин өөрөө бол нийтийн тээврээр таваргана.
Араб шейхүүдийн өмнүүр богино банзалтай гуяа гялалзуулж явах нь бүү хэл алчуур толгойндоо тавиагүй бол доромжлол бөгөөд эмэгтэй хүний иймэрхүү уруу таталтанд эрчүүд нь орохгүйн тулд хэдэн метрийн урт хар даавуун хувцасаар бие хаа нүүр нүдгүй бүрхэж орхидог. Хүсээд байвал яахав дөрөв хүртэлх эхнэр аваад жаргаж болно гэж Аллах Бурханаас зөвшөөрсөн байдаг ч энэ нь зөвхөн хүсэл тачаалдаа ч биш юм. Ялангуяа төрсөн ах дүү нь нас баран бэлбэсэн хоцорсон эхнэрийг нь гэргий болгон авч байгаа ёс нь ядарсан зүдэрсэн өнчирч хоцорсон гэр бүлийг бүх талаар ивээлдээ авах, ялангуяа хүүхдүүдийг нь гудамжинд хаяхгүй асран хамгаалж хүний зэрэгт хүргэх зэрэг ах дүү мах цусны хүмүүнлэг ёс зүйтэй холбоотой юм. Харин эрийн цээнд хүрсэн араб эр нагацын талаасаа, тухайлбал өөрийн үеэл болох нагац ахынхаа охинтой гэр бүл болох гээд байдаг ёс заншил эрт дээр үеэс одоог хүртэл уламжлагдан ирсэн нь оюун санааны хомсдолтой хүүхэд олшрох нэг проблем болоод байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Залуу эмч нар “Reconstruction BoneBridge” мэс заслыг амжилттай хийжээ
Залуу эмч нар “Reconstruction BoneBridge” мэс заслыг амжилттай хийжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​