Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өнөөдөр Австрали улсад гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдсэн байна.
Энэхүү үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангаас санаачилсан ба тус дацангийн урилгаар ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос ном хурах үйл ажиллагаанд оролцсон байна. ГХЯ-ны Ази, номхон далайн газар нь Азийн орнууд болон Австрали, Шинэ Зеланд улсуудыг хамаардаг байна.