fbpx Онцгой албан татварын төлөөс нь ард түмний нуруун дээр буух уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 3 секунд

Онцгой албан татварын төлөөс нь ард түмний нуруун дээр буух уу?

“Шатахууны үнэ нэмэгдэнэ” хэмээн дуншсаар нэлээд хоногийг үдэж буй. 2015 оны сүүлчээр баруун, зүүн хязгаарт шатахууны үнэ бууруулж байсан нь онцгой албан татварыг тэглэж байсантай холбоотой байв. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа нь нөлөөлснийг албаны эх сурвалж хэлж байлаа.

Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сарын 29-нд Brent маркийн газрын тосны үнэ www.marketwatch.com сайтад 33.74 ам.доллар байжээ. Харин өчигдрийн байдлаар энэ төрлийн газрын тосны үнэ 64.34 ам.долларт хүрсний тус цахим хуудаст тэмдэглэсэн байна.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхтэй зэрэгцэн манай улсын шатахуун импортлогчид үнээ өсгөдөг. Харин үнэ буурах үед дагаж буух нь ховор. Өөрөөр хэлбэл, “Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өслөө, шатахууны онцгой албан татварыг нэмчихлээ” гэдэг шалтгаанаар үнэ өсгөхийг санаархаж буй гэх шүүмжлэл бий. Гэвч шатахуун импортлогчид үүнийг үгүйсгэж байна. Тодруулбал, 2015 онд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахтай зэрэгцэн шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулж байсан аж. Түүнээс ч илүү хэмжээгээр буулгах боломж байсан ч төрөөс шатахууны онцгой албан татварыг нэмж төсвийн орлогыг өсгөхийг чухалчилсныг импортлогчид ярьж байна. Мөн 2016 оноос нефтийн үнэ өссөөр /өчигдрийн байдлаар/ 30.6 ам.доллараар нэмэгджээ. Энэ хугацаанд шатахууны үнийг барьсаар ирсэн хэмээн нефтийн компанийнхан онцлов. Мэдээж ийнхүү үнэ өсч байх үед төрөөс нэг удаа онцгой татвараа бууруулах замаар шатахууны үнийн өсөлтийг бага хэмжээнд барьж байсныг албаны эх сурвалж хэллээ. Харин өнгөрсөн оны долдугаар са­раас үе шаттайгаар хоёр ч удаа шатахууны онц­гой албан татварыг нэмэг­дүүлсэн нь өнөөгийн нөх­цөл байдалд хүргэсэн хэ­мээн импортлогчид тайлбарлав.

Хэдийгээр 30 хоногийн нөөцтэй хэмээн хэдхэн хоногийн өмнө салбарын яамнаас мэдээлж байсан ч компаниуд хязгаарлалт хийж эхэлсэн. Ингэхдээ хомсдол үүсч байгаа мэтээр хүмүүст ойлгуулсан нь төөрөгдүүлэх “заль” байж мэднэ хэмээн олон нийт хардаж байлаа. Энэ үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва “Сүүлийн үед шатахуун түгээх газрууд борлуулалтаа хязгаарлаж байгаа талаар иргэдийн санал хүсэлт ирж байна. Шатахууныг жижиглэнгээр борлуулдаг аж ахуйн нэгжүүд тарифаа өсгөх эрх байхгүй. Тиймээс зарим компанид хяналт шалгалт хийнэ” гэсэн юм. Түүнчлэн “Петровис Ойл” компанийн Марке­тин­гийн хэлтсийн захирал А.Бат­пүрэв “Одоогийн борлуулж байгаа шатахууны үнийн 76 хувь нь импортын үнэ, 23 хувь нь татвар, үлдсэн нэг хувьд нь компаниуд үйл ажиллагааны зардал, ашгаа багтаах ямар ч боломжгүй болж байна. Олон улсын зах зээл дээр үнэ буурахад дотоодын захад мэдрэмж байдаггүй нь манай үнийн зохицуулалттай холбоотой” гэв. Тэрээр үнэ өсөх болсон гол шалтгаан нь онцгой албан татварын нэмэгдэл гэдгийг онцолсон юм. Мэдээж дэлхийн зах зээл дээр борлуулж буй нефтийн үнэ болон манай улсын валютын ханш ч үүнд нөлөөлнө гэдгийг хэллээ. Шатахууны үнийг өсгөх, бууруулах эсэхийг үнийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг ч нөхцөл байдал хүнд байгааг уламжилсаар атал ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь компаниудын алдагдлыг нэмэгдүүлж байгаа хэмээн тайлбарлав. Түүнчлэн  зөвлөлөөс өнгөрсөн сард алдагдлаа хүлээгээд ажиллахыг хүссэн байна. Ингээд оны төгсөлд үнийн зөвлөлийг хуралдуулахаар тов зарласан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлуулсаар өнөөг хүрснийг импортлогчид ярив. “НИК” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат “Шатахууны онцгой албан татварын хэмжээ тонн тутамдаа 180-210 мянга болж нэмэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх үнэ 70 ам.долларт хүрч байна. Энэ нь шатахуун импортлогчдыг алдагдалд хүргэж байгааг хэлэх нь зүйтэй. Бид энэ асуудлыг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн холбогдох газарт нь тавьсан ч шийдэхгүй байна. Манай компани шатахууны төрлөөс хамаараад литр тутамдаа 250-350 төгрөгийн алдагдал хүлээж байна. Цаашид энэ хэмжээ томорно. Бид шатахуун татахын тулд ашигтай байх хэрэгтэй. Одоогоор өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмээгүй. Харин тансаг зэрэглэлийнхийг 100 гаруй төгрөгөөр өсгөсөн. Гэвч энэ нь алдагдлыг хаах хэмжээ биш” гэв. Хэдийгээр жижиглэнгийн үнийг өсгөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн ч ард иргэдийн амьдралд ачаалал үүсгэхгүйгээр шийдэх арга замыг эрэлхийлэхийг төрөөс хүч байгаагаа тэд дуулгалаа. Импортлогчид төрөөс мөнгө нэхээгүй онцгой албан татварын нэмэгдлийг эргэж харахыг хүсч буй ажээ.

Одоо татварын асуудлаа эргэн харахгүйгээр муйхраар “Шатахууны үнийг битгий нэм” гээд суугаад байвал бүх компани борлуулалт хийх аргагүй болохын зэрэгцээ шатахууны хомсдол нүүрлэх вий гэх болгоомжлол байгааг энэ дашрамд дуулгая.

БНСУ руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамж хэд байдаг вэ?
БНСУ руу 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамж хэд байдаг вэ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​