Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-ны харьяа төрөлжсөн төв эмнэлэг, тусгай мэргэшлийн эмнэлгүүдийн удирдлага, мэргэжилтнүүдэд тус өвчлөлийн талаарх мэдээллийг тогтмол авах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл хийв.
Мөн эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн хамгаалах, өвчлөл илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн зааврын төсөл боловсруулах, цаашид авах арга хэмжээний чиглэлийг төлөвлөх талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Хятадад гарсан уушгины хатгаанаас сэрэмжилж, бэлэн байдалд ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад анхааруулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.