Энэ жилийн "Болор цом"-ын наадмын эзнээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, яруу найрагч Б.Жамбалдорж тодорсон билээ. Тэгвэл Ховд нутгийн зөвлөлөөс санаачлан, яруу найрагчаа орон сууцтай болгох хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Нутгийн зөвлөлөөс сар шинийн өмнө орон сууцтай болгох зорилт тавьсан бөгөөд хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна
Яруу найрагч Б.Жамбалдорж "Болор цом"-ын эзэн болсны дараах ярилцлагадаа "Манай ээж намайг бага байхад өнгөрсөн. Аавыгаа нутгаас нь авчраад хоёр гэрээрээ хаяа нийлэн гэр хороололд амьдардаг" хэмээн ярьсан юм.
Болор цомд түрүүлсэн найрагчиддаа орон сууц бэлэглэх эхлэлийг өнгөрсөн жил Завханчууд гаргасан ба 2019 оны "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл орон сууцны түлхүүр гардуулан өгч байсан билээ.
Шуурхай.мн