Залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020.01.09-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1,800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүч авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм.
"Лозанн-2020" Олимпийн наадмын нээлтийн ёслол Улаанбаатар хотын цагаар 01 дүгээр сарын 10-ны 03:00 цагт эхлэх бөгөөд, MNB Sport HD суваг болон, Olympic Channel цахим сувгаас шууд хүлээн авч үзэх боломжтой.
Шуурхай.мн