fbpx ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын тухай асуулт, хариулт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 42 секунд

ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын тухай асуулт, хариулт

ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын талаар  Норвегийн “Афтенпостен” сонинд асуулт, хариултаар юу гэж өгүүлснийг хүргэж байна.  Бүх зүйл Холбооны хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тавьдаг уламжлалт илгээлтээс эхэлсэн гэдгийг онцолжээ.

1.В.Путин эрс өөр гэж болохоор юу хэлсэн бэ?

-ОХУ-д улс төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгч болоод Үндэсний хурал нь хувааж эдэлдэг. Уламжлал ёсоор Ерөнхийлөгч маш хүчтэй байр суурь эзэлнэ.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэд хэдэн байгууллагын дунд хуваах бодолтой байгаагаа В.Путин хэлсэн үгэндээ мэдээлсэн. Тухайлбал, зарим эрх мэдлийг Үндэсний хуралд шилжүүлэхийг тэрээр хүсч байгаа аж. Үүнд:

-Үндэсний хурал Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилох эрхтэй болно.

-Ерөнхийлөгчийн засаглал одоогийнх шиг “дараалсан хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаа”-гаар биш, ерөнхийдөө хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлагдана.

2.В.Путин яах гэж энэ мэдэгдлийг хийв?

-Түүний  хэлснээр ОХУ, түүний ард түмэн иймэрхүү өөрчлөлтөд бэлэн болсон учраас үүнийг хийж байгаа гэнэ. Хүчтэй Ерөнхийлөгчийн эрин үеийн дараа илүү эрх мэдэл, илүү хариуцлагыг янз бүрийн гарт шилжүүлэхэд улс орон хийгээд Үндэсний хурал бэлэн болжээ. “Энэ бол 25 жилийн хугацаанд ОХУ-д хийж байгаа Үндсэн хуулийн анхны томоохон реформ юм” хэмээн нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгааны захирал Дмитрий Бадовский “Ведомости”-д өгүүлэв. В.Путингүй Орос улс руу шилжих үйл явц эхэлсэн хэмээн тэр үзэж байгаа ажээ.

3.За тийм байж. Гэхдээ В.Путин яг үнэндээ үүнийг яах гэж хийж байгаа юм бол?

-Энэ бүхэн 2024 онтой холбоотой гэдэгт шинжээчид санал нийлж байгаа. Тэр үед В.Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусна.  Чухам тэр үед юу болох бол. Путин улс төрөөс явахыг хүсэх болов уу. Аль эсвэл эрх мэдлээ хадгалж үлдэх арга зам олох уу. Шинээр хүчтэй байр суурьтай болохын тулд улстөрд үлдэх арга замыг Путин хайж, үүний тулд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байгаа. Үнэндээ түүний арга нь Казахстанд болсон үйл явдлыг санагдуулж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх улс төр судлалын доцент Екатерина Шульман үзэж байна. Олон жилийн турш улс орноо удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гэнэт огцорсон. Түүнтэй ойр байсан хэд хэдэн хамтран зүтгэгчид төрийн чухал албан тушаалд очсон ч Назарбаев “үндэстний удирдагч” хэмээх илүү хуурамч байр сууринаас утасны үзүүрийг татсан хэвээр байгаа. Үндсэн хуулийн асуудлаар томоохон санал асуулга зарлан явуулахаар Путин бэлтгэж байгаа бөгөөд энэ бол 2024 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа засгийн эрхэнд үлдэх магадлал бүхий түүний төлөвлөгөөний нэг хэсэг юм. Парламентыг хүчтэй болгох, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах асуудал авах арга хэмжээнд багтаж байгаа. Энэ бол тэр өөрөө Ерөнхий сайд болох, эсвэл Дэн Сяопины маягаар өөрчлөн байгуулсан Төрийн зөвлөлийг тэргүүлэх боломжийг илүү дээшлүүлж байна.  Макс Седдон, Financial Times-ийн москвагийн сурвалжлагч.

За тийм байж, энэ бол В.Путины илгээлтийн гол зүйл нь. Ерөнхий сайд нарыг батлах асуудлаар Төрийн дум өөрийн чиг үүргээ хүчтэй болгоно. Өөрөөр хэлбэл, бид Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сулруулж, илүү хүчтэй Ерөнхий сайдын зүг рүү явж байна. Хэн тийм Ерөнхий сайд болохыг таацгаа.

4.В.Путин ерөнхийлөгчийн албан тушаалаас явж, улс төрийг дуусгана гэсэн үг үү?

-Тийм, бас үгүй. Бүгдийг авч үзвээс, 2024 онд тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас явна.  Магадгүй, наана нь ч байж болох юм. Гэхдээ В.Путиныг үг хэлсний дараа тэр улс төрийг орхихгүй гэдэгт шинжээчид санал нэгдэж байгаа.

“Энэ нь Путины ирээдүйн төлөвлөгөөг олж мэдэх түлхүүрийг бидэнд олгож байна. Тэрээр 2024 онд бууж өгөх бодолгүй, харин ч илүү хүчтэй байр сууринаас үргэлжлүүлэхийг хүсч байна” хэмээн Норвегийн гадаад бодлогын хүрээлэнгийн Орос улсын судлаач, мэргэжилтэн Хельге Блаккисрюд (Helge Blakkisrud) тайлбарлав. Хамгийн магадлалтай нь тэр Ерөнхий сайд болохыг хүсэх.

5.Тэгвэл өнөөгийн Ерөнхий сайд Дмитрий Медведев ерөнхийлөгчийг үг хэлсэн өдөр яах гэж огцров?

-2008-2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч байсан гэдгээрээ олонд илүү танигдсан Дмитрий Медведевийн өөрийнх нь хэлснээр “шаардлагатай бүхий л арга хэмжээг авах боломжийг манай орны ерөнхийлөгчид олгохын тулд” гэнэ. Энэ тайлбарт бүрэн дүүрэн итгэх албагүй. Дэвшүүлсэн саналд Ерөнхий сайдыг огцрохыг юу ч шаардаагүй. Оросын улс төрийн бодлогод шинэтгэл, шинэчлэл хийх цаг болсон.  Тэр бүү хэл эхэндээ энэ бол зүгээр л албан тушаалын солилцоо ч байж болно гэдгийг харуулах л гэсэн хэрэг байх. Медведев явж, Засгийн газар огцорсон явдал өөрчлөлт хийх талаар В.Путинд санаж бодсон ямар нэг зүйл байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна” гэж Блаккисрюд тайлбарлав.

6.Гэхдээ яагаад яг одоо гэж?

-Бас дахиад л 2024 он, тэр үед болох зүйлд зориулан хийж байгаа бэлтгэл ажил. Үндсэн хуульд оруулах хэд хэдэн өөрчлөлтийг В.Путин санал болгосон.  Тэгэхдээ үүнийг бүхий л ном журмаар нь хийхийг сонирхож байна. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Өөрчлөлтийг санал асуулгаар хэлэлцүүлэх ёстой гэдгийг Оросын Ерөнхийлөгч хэлснийг нэмэх хэрэгтэй.  “Хэрэв Путин Ерөнхий сайдын албан тушаалыг онилж, Үндэсний хуралд илүү эрх мэдэл олгох бодолтой байгаа бол парламентын сонгуульд хүчээ дайчлах явдал чухал. Энэ сонгууль ирэх онд болно” хэмээн Блаккисрюд сануулав.  Мөн В.Путин дараачийн сонгуулийг хүлээлгүйгээр одооноос ажиллаж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр ирээдүйд бүрэн итгэхгүй байгаа учраас бүр одооноос шаардлагатай өөрчлөлт хийхийг хүсч байна”  хэмээн NTB агентлагт Краг тайлбарлав.

7.Юуг ажиглах хэрэгтэй вэ?

-Хөрш зэргэлдээ Норвеги улсын хувьд ойрын хугацаанд ажиглахад сонирхолтой байж болох хэд хэдэн зүйл бий. Үүнд: Михаил Мишустин. Тэрээр Дмитрий Медведевий норонд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаа бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой хүн. Мөн санал асуулгаар хэлэлцүүлэх ёстой Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүд. 2021 онд болох Үндэсний хурлын сонгууль, В.Путины “Нэгдмэл Орос” нам хэр зэрэг хүчтэй болох асуудал, бодит байдал дээр өөрчлөлт хэр зэрэг их байх. “ОХУ-д эрх мэдэл Путинд байх болно. Үүнийг бид 2008 онд Путин ерөнхийлөгчийн сэнтийг Ерөнхий сайдын албан тушаалаар солих үед ажигласан билээ. Одоо харин Оросын улс төрийн бодлогод томоохон өөрчлөлт гарах нь гэсэн сэтгэгдэл төрж байна, гэхдээ бодит байдал дээр эрх мэдлийн тэнцвэр хэр зэрэг өөрчлөгдөх нь том асуулт хэвээр хэвээр үлдэж байна” гэж Блаккисрюд хэлэв.

Д.Энхээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?
МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​