Б.Ганхөлөг: Аав минь гадны нөлөөтэй амиа алдсан


УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан. Үүнээс хойш найман сарын хугацаа өнгөрсөн ч Асуудал тодорхой болоогүй байна. Тэгвэл өнөөдөр талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Хуульч, өмгөөлөгч Батхуяг: Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд Батхүү агсан амиа алдсан Эрүүгийн хэрэг үүсгээд найман сар өнгөрлөө. Одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хугацаанд сошиал орчинд янз бүрийн мэдээлэл цацагдсан. Хэрэг хаагдлаа, гаднын нөлөөгүй гэх мэдээллүүд явсан. Энэ бүхэнд гэр бүлийнхэн нь хүлээцтэй хандаж ирсэн. Зарим нь улс төртэй холбох, улс төрийн зорилгоор ашиглах нь илт болоод ирлээ. Иймд ар гэрийнхнийх нь зүгээс мэдээлэл хийж байна. Шүүх эмнэлгийн багийн шинжээчдийн дүгнэлт эцэслэн гарсан. Анхаарал татсан хэдэн зүйл бий.

Дүгнэлтэд, талийгаачийн баруун нүдэнд хүч үйлчилснээр хөхрөл хавдалт үүссэн, задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог улайлт юм. Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэх дүгнэлт гарсан. УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграппын тест авсан. Ингэхэд асуусан асуултад хариулахдаа, сэтгэл санаасны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн тест гарсан.

Хэргийн газраас гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Түүнийг сэргээх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гар утасны гадаргуу дээр ямар нэгэн биологийн ул мөр байна уу гэдгийг шинжлэх ёстой байсан ч, түрүүлээд дотор нь юу вэ байна гэдгийг шалгасан. Энэ явцад гадаргуу дээрх биологийн ул мөр арилсан.

Мөн хэргийг шалгах явцад хэргийн талаар гэр бүлийнхэн рүү хэргийг харсан үзсэн гэх мессежийг нэг этгээд бичсэн. Үүнийг шалгах явцад хэн болох нь тогтогдсон. Энэ хүн би хэргийг хараагүй, мэдэхгүй гэж тайлбар өгсөн байна лээ.

Мөн задлан шинжилгээ явуулахын өмнө MRI аппратад оруулъя гэх ар гэрийнхнийх нь хүсэлтийг шүүх эмнэлэг хүлээж аваагүй.

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Өнгөрсөн онд бидний хувьд маш том хар толбо үлдсэн өдөр өнгөрсөн. Цоо эрүүл, сав саруул, аав минь өглөө гэрээсээ гараад явсан. Төрийн хамгаалалттай газар ажлын цагаар ордноос буцаж гарч ирээгүй. Бид гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байна. Яах аргагүй гадны нөлөөтэй. Баруун талын нүд хөхрөлттэй, хавдалттай гэсэн. Гэтэл зүүн талаараа унасан хүний баруун нүд яагаад ингэчхэв ээ. Бид ер нь ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Бид цаашдаа яаж амьдрах вэ. Төр нийгмийн зүтгэлтэн. Намын дэд дарга төрийн тусгай обьектод амь насаа алдахад гудамжинд алхаж яваа хүн яах юм бэ. Аавыгаа санаж байна. Манай бага дүүгийн дуу ч гарахаа больсон. Бид төртэй улс. Аавын маань хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэж итгэж хүлээж байна.

Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг: 

Б.Цэлмэг:

-Аавыгаа маш их санаж байна. Маш хүнд байдалд байна. Бид аавынхаа амийг нэхнэ, шударга ёсны төлөө тэмцэх болно гэлээ 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [112.72.15.78] · 2020/01/23

    Талийгаач сайн улс төрч, их бүтээн байгуулагч байсныг хүн бүхэн мэднэ. Эндэгдлийн шалтгааныг холбогдох газрууд шалгаж байгаа байх. Бүхэл бүтэн нэг том нам ажиллаж байна шүү дээ. Учир нь олдох байх л даа. Тэр сайхан хүнийг бурханы оронд тайван байлгахгүй хүүхдүүд үр сад нь ингээд байх хир зохимжтой юм болдоо. Бодмоор л юм даа


  • Д.Ганхуяг 99116570 · [202.179.27.200] · 2020/01/22

    Би Баихүүг залуугаас нь мэднэ. Тэр гонх руу очоод унаад өгөх хүн биш, маш сэргэлэн, сэрэмжтэй, соргог хүн. Би түүнийг сайн мэдэхийн хувьд гадны нөлөөтэй нас барсан гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Тэр манцуй хочит Нямдорж ду хэлэв. Хулгиан ч гэсэн үнэн үг хэлсэн байж болно шүү дээ. Хайран хүү олон хүн харамсаж байгаа.


  • Зочин · [192.82.72.206] · 2020/01/22

    ЯМАР НӨХЦӨЛД НҮД ХӨХӨРСӨН БАЙДГИИГ ГЭМТЛИИН ЭМЛЭГЭЭС ЭХЛЭЭД АСУУ ДАРАА НЬ НААД АСУУДЛАА ТАВЬСАН ДЭЭР БАЙХ


  • Зочин · [64.119.19.38] · 2020/01/22

    ок


  • Зочин · [64.119.19.38] · 2020/01/22

    Батхүү гишүүн сайн улс төрч байсан ард түмэн дэмждэг. Хүү нь сонгуульд нэр дэвшээсэй


  • Зочин · [202.21.100.202] · 2020/01/22

    гудамжинд алхаж яваа хүнд ямар ч аюул бхгүй, Төр нийгэмдээ муу юм хийсэндээ