fbpx

Ц.БАТ-ЭРДЭНЭ: ЗАСАГ ДАРГЫГ ШҮҮМЖЛЭЭД НАМААСАА ХӨӨГДЛӨӨ


Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Өвсний үндэс” хөтөлбөрийн мөнгөөр ажилчдаа АНУ-д зугаалуулсан баримт өнгөрөгч зургадугаар сард дэлгэгдэж байв. Тэгвэл Н.Наранбаатартай холбоотой бас нэгэн ноцтой мэдээллийг Даланзадгад сумын ИТХ-ын дарга Ц.Бат-Эрдэнэ олон нийтэд дэлгэв.

Түүний хэлснээр, Засаг дарга Н.Наранбаатар нь аймгийнхаа сургуулийн сурагчдаас 40 сая төгрөг харамласан мөртлөө Татварын хэлтсийнхээ даргад зориулж татвар төлөгчдийн 200 сая төгрөгөөр машин авч өгөх асуудлыг бүлгийн хурал дээрээ танилцуулж, баталж өгөхийг гишүүддээ үүрэгдсэн байна. Хоёрдугаар сургуулийн захирал н.Гэрэлт-Од нь сургуулийнхаа нэг танхимыг тохижуулахад шаардлагатай 40 сая төгрөгийг төсөвлөж өгөхийг маш удаан хугацаанд аймгийнхаа удирдлагуудаас хүсчээ. Гэтэл хүүхдүүдийн хөгжилд мөнгө өгөөгүй мөртлөө хурган даргадаа зориулж өндөр үнэтэй машин авах гэсэн Засаг даргын энэхүү үйлдлийг намын зарим гишүүн нь шүүмжлэхэд намаас нь хөөнө хэмээн дарамталжээ.

Түүний дарамтанд Даланзадгад сумын ИТХ-ын дарга Ц.Бат-Эрдэнэ өртөж, МАН-аас хөөгдсөн байна.  Энэ талаар Ц.Бат-Эрдэнээс тодруулахад “Би 1998 оноос хойш МАН-ын гишүүнээр ажилласан. Энэ намын олон мянган дэмжигч гишүүнтэй урт удаан хугацаанд үзэл бодлоороо нэгдэж ирлээ. Намын үүрийн ажилтнаас эхлээд даргын албыг хүртэл хашсан. Нам дотор ардчилал байх ёстой. Засаг даргын буруу үйлдлийг шүүмжилсний төлөө намайг намаас хасах тогтоол гаргасан. Ингэснээр би Өмнөговь аймгийн МАН-ын гишүүнд харъяалагдах боломжгүй боллоо. Гэхдээ намын үзэл бодол минь хэвээрээ. Энэ бол намын даргатай холбоотой асуудал. Би урвагч гэдэг нэрийг зүүсэн байдалтай байна. Би цаашид намын гишүүн байхын тулд Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороонд гомдлоо гаргана” гэсэн юм.

Сүүлийн үед Өмнөговь аймгийн удирдах байгууллагад төрийн ажлын чадамж алдагдсан талаар олон хүн хэлдэг. Тодруулбал, жил, жилийн төсвийг батлахдаа үргүй олон ажилд татвар төлөгч ажилчдын мөнгийг зарцуулдаг өөрөөр хэлбэл тансагладаг. Цаашлаад ИТХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн материалын танилцуулгыг хийдэггүй, намын гишүүд нэгдсэн байр сууриар асуудлыг шийдвэрлэнэ гэх малгайн дор буруу, зөв  ч асуудлыг олноороо дэмждэг байдал хавтгайрсан байна.

Тухайлбал, жил бүрийн аймгийн төсөвт 180-200 сая төгрөгийг Засаг даргын тамгын газрын засвар үйлчилгээ, тохижилт үйлчилгээнд гэж баталдаг байжээ. Үүнийгээ нэгдсэн байр, сууриар шийднэ хэмээн ярьж баталдаг байсан талаар Ц.Бат-Эрдэнэ дарга ярьж байна.

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.70.44.46] · 2020/01/24

    Ene ZD bas neg butel muutai buruud amtashsan nohor shig bgaa um, ard tumen dungee tavina aa,


  • Zochin · [202.126.88.32] · 2020/01/23

    Man butelgui hun ihteidee nam dagsan nohduud medleg chadvargui hamaagui


  • мандах · [64.119.19.242] · 2020/01/23

    хэрүүлийн бузрууд


  • иргэн · [202.179.24.254] · 2020/01/23

    шударга сайн үйл хийжээ. ямар тэрний хувийн нам биш даргыг огцорсоны дараа буцаал намдаа орчино биз


  • mm · [59.153.112.172] · 2020/01/23

    MANii iim bdal hezee ch arilahgvi dee


  • Бат · [202.9.46.33] · 2020/01/23

    Харин сайн хэрэг. МАН 1ч гэсэн дайсантай болбол хар нүхрүү гээ унах цаг ойртож байна гэсэн үг


  • mgl · [202.179.11.230] · 2020/01/23

    Iim l novshnuudiig songohoor uls aimag sunuj baigaa yum daa.