АНУ-д хэрхэн ажиллаж амьдрах вэ?, Хэл сурахын тулд юуг анхаарах ёстой вэ? гэх мэт залуусын хамгийн ихээр сонирхдог мэдээллийг бичлэгээр хүргэж эхэлсэн “Ардын аниа Жижи”-г өдгөө танихгүй хүн ховор болсон биз ээ. Тэгвэл сүүлийн үед хувийн амьдралынхаа сонинг илүү хуваалцах болсон тэрээр шинэ бичлэгээрээ найз залуугаа танилцууллаа. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд бүх шид нь бүрэлдсэн адтай бүсгүйтэй хэн үерхэх бол гэсэн асуулт дэмжигчдийнх нь дунд байсаар ирсэн юм.
АНУ-д амьдраад багагүй хугацааг өнгөрүүлсэн түүнийг өнгөрсөн хугацаанд гадаад залуу сонгосон байх гэсэн хардлага байсан ч эгэл даруу Монгол залууг сонгосон гэдгээ нүүр бардам зарласан нь энэ. Өдгөө Монголын залуус Юү-Түб хуудсыг өнгөлж, контент бүтээж яваагийн нэгэн тод жишээ болсон Gigi-ийн Юү-Түб суваг 93 мянган дагагчтай болсон бөгөөд дараагийн “Silver play button”-ны эзэн болоход тун ойрхон байгаа билээ.
Шуурхай.мн