fbpx

Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хаалттай хуралдлаа. Улмаар байнгын хорооны гишүүдийн олон саналаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. 

Сануулахад, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 17-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу асуудлыг 48 цагийн дагуу хэлэлцэх ёстой. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо ирц бүрдэхийн хүлээж,  найм хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт хуралдаж шийдвэрээ гаргасан юм. Халдашгүй байдлын дэд хорооноос Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг  дэмжсэн билээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.229.120.222] · 2020/01/30

    Халдашгүй байдлын дэд хорооны мөнгөний өмнө бөхөлзөгчдөө Н.Номтойбаяр чинь хүний амины хэрэгтэн шүү дээ.


  • зочин · [202.55.191.194] · 2020/01/29

    гэмгүй гэдэг нь үнэн юм бол түдгэлзэж байгаад сайн шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоолгох хэрэгтэй. гэмтэй учраас шалгуулахгүй гээд зугтатаад байна даа. тэгж л харагдаж байна.


  • ИРГЭН · [202.180.220.172] · 2020/01/29

    ЮУНААС АЙГААД ШАЛГУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ. УДАХГҮЙ ШАЛГААГДАНА ЧИ...