fbpx Тагнуулынхны тухай таагүй баримтууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 0 секунд

Тагнуулынхны тухай таагүй баримтууд

Тагнуулын ерөнхий газар хийгээд түүний харьяа газрууд бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, халдашгүй дархан эрхийг хамгаалж байх ёстой хамгийн нарийн мэргэшсэн, чадварлаг, мэдрэмжтэй, нийт хүн ам хийгээд цаг үеэсээ түрүүлж сэтгэж, мэдэрдэг, хорвоогийн хамгийн чухал, хариуцлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэн боловсруулж, ажиллагаа явуулдаг газар. Гэвч сүүлийн арав гаруй жилд тагнуул, тусгайгийнхны өдүүлсэн хийгээд оролцсон, үйлдсэн гэмт хэрэг, хэл ам цөөнгүй гарч, тэр хэрээр Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалах учиртай Тагнуулын ерөнхий газрын нэр хүнд унаж, бүр шороотой хутгалдаж байна. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өнгөрсөн долоо хоногт тагнуулын байгууллагад ажилладаг 1992-1984 онд төрсөн дөрвөн нөхөр нийт байгууллага, хамт олныхоо нэрийг шороотой хутгаад авлаа. Хутгах хутгахдаа бүүр дээрэм, тонуулын хэргээр шүү. Энэ мэт ТЕГ-ынхантай холбоотой зарим байж боломгүй баримтыг эргэн сануулъя. 

Баримт 1. 
Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд бусадтай бүлэглэн ОХУ-ын иргэн Г  Монгол Улсын иргэн М нарыг дээрэмдсэн хэрэг энэ сарын 13-нд шилжих шөнө гарсан. Энэ талаар албаны эх сурвалж манай сонинд “Эрүүгийн цагдаагийн газарт нэгэн иргэнээс “ОХУ-ын иргэнийг манай улсын нэг иргэн дээрэмдэж, их хэмжээний мөнгийг нь аваад явчихлаа” гэх утга бүхий тайлбартай дуудлага ирсэн байдаг. Үүний дагуу цагдаа нар дээрэмдүүлсэн иргэдээс мэдүүлэг авах, хаана, юу хийж явахад нь ямар хүмүүс дээрэмдсэн гэдгийг шалган тогтоох ажиллагааг шуурхай эхлүүлсэн. ОХУ-ын иргэн Г тухайн үед онц их хэмжээний мөнгө буюу 50 мянган ам.доллар, 2500 евротой байж. Тэрбээр цагдаа нарт “Гэнэтхэн буутай, баг өмссөн энгийн хувцастай дөрвөн залуу ороод ирсэн байна. Гар хөлөнд өчиг хийж, буу тулган айлган сүрдүүлсэн. Бизнес хийхээр хадгалж байсан бүх мөнгийг маань дээрэмдээд аваад явсан. Намайг их хэмжээний ам.доллар бэлэн аваад явж байсныг цөөхөн хүн мэднэ. Би барагтай хүнд өчүүлээд ойчихгүй. Тусгай арга техник эзэмшсэн хүмүүс намайг дээрэмдсэн” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна. Ингээд цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг шуурхай илрүүлэх тусгай ажиллагаа эхлүүлсэн. Улмаар Тагнуулын ерөнхий тусгай албанд ажилладаг, 1984-1992 онд төрсөн Н, Д, Л, Б нар болохыг тогтоосон. Ингээд энэ сарын 23-24-нд шилжих шөнө тэднийг баривчилсан. Одоогоор хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн юм. 

Нэр бүхий дөрвөн этгээдийг буу ашиглан дээрэм хийснийг хохирогч гэрчилж буйг эх сурвалжууд хэлж байгаа. Тэгэхээр дээрх дөрвөн ажилтан байгууллагын дотоод журам, дүрэм зөрчин дур зоргоороо аашилсан уу эсвэл хэн нэг даргын зөвшөөрөлтэйгээр сахилгагүйтэж яваад сэрэмж алдсан уу гэдэг нь удахгүй ил болох биз ээ. 

Эдний дээрэм тонуулын хэрэг ч яах вэ, холбогдох хууль, хяналтынхан нь олж, тогтоогоод хариуцлагыг нь хүлээлгэх биз. Гол нь хэрвээ дээрх дөрвөн этгээд ТЕГ-ын эзэмшлийн, тусгай багаж хэрэгсэл, буу тэргүүтэй зүйлсийг дээрэм хийхдээ ашигласан нь үнэн бол тэд хэний тушаал, зөвшөөрлөөр ТЕГ-ын тусгай хэрэгслийг хадгалж, байршуулах ёстой газраас нь авч, ажлын бус цагаар гарсан байж таарах вэ. Ажлын бус цагаар, тусгай ажиллагаагүй үед, хэн нэгэн холбогдох албаны даргын тушаал, заавар, зөвшөөрөлгүйгээр тусгай албаны эд хэрэгсэл, буу, бороохой тэргүүтнийг холбогдох байр, агуулахаас гаргахыг хориглосон заалттай байдаг гэдэг. Гэтэл дээрх нэр бүхий дөрвөн этгээдийг буу ашиглан дээрэм хийснийг хохирогч гэрчилж буйг эх сурвалжууд хэлж байгаа. Тэгэхээр дээрх дөрвөн ажилтан байгууллагын дотоод журам, дүрэм зөрчин дур зоргоороо аашилсан уу эсвэл хэн нэг даргын зөвшөөрөлтэйгээр сахилгагүйтэж яваад сэрэмж алдсан уу гэдэг нь удахгүй ил болох биз ээ. 

Баримт 2. 
ТЕГ-т нэгэн цагт харьяалагдаж явсан, тусгай албаны боловсрол, эрдэмд чамгүй хугацаанд суралцсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар өнгөрсөн оны тавдугаар сард Чех Улсаас ХБНГУ-ийн хил дээр 70 кг хар тамхи зөөвөрлөсөн хэргээр саатуулагдаж, өдгөө шалгагдаж буй. Хэдийгээр түүний талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “… Б.Баттүшиг гэдэг хүн бол өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан. Гадаад яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж яваад дипломат ажлыг хангаж л ажиллаж байсан хүн байгаа. Энэ хүн нь ГХЯ-наас томилогдсон албан тушаалтан байгаа” хэмээсэн ч түүний нэр ТЕГ-тай холбоотой хэвээр юм. 

Баримт 3.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх үндэслэлээр ял сонссон этгээдүүдэд эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр ТЕГ, ШШГЕГ-ын нэр бүхий ажилтнуудыг саатуулсан. Мөн ТЕГ-ын дарга Б.Хурцыг “Гүйцэтгэх ажиллагааны хууль журам зөрчсөн” гэх үндэслэлээр 15 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарч байв. Өөрөөр хэлбэл, Сэжигтнийг  эрүүдэн шүүсэн хэмээн АТГ, ЦЕГ тэргүүтэй хууль хүчнийхэн ТЕГ-ын дарга, ажилтнуудыг баримт, нотолгооны үндсэн дээр саатуулан шалгаж эхэлсэн хэрэг. Бүр тодруулбал, ТЕГ-ын дарга, түүний тушаалаар зарим ажилтан албан тушаал, эрх мэдэл, мэргэжлийн ур чадвараа хэтрүүлэн, бусдад эрүүдэн шүүлт явуулсан хэргээр эрүү үүсгэн шалгагдаж байгаа.  

Баримт 4.
Тагнуулынхны бусдад хүчээр хэрэг тохдог байх магадлалтайг гэрчлэх өөр нэгэн дуулиант хэргийг уншигчид санаж буй биз ээ. Тодруулбал, мөн л С.Зориг агсны амь насыг хөнөөсөн эзнийг олохтой холбоотойгоор Дамирангийн Энхбат гэх иргэнийг Францаас хүчээр баривчилж, Бельги, Германаар дамжуулан Монголд авчирч хорьсон тухай хэрэг. Энэ талаар Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн “Д.Энхбат баривчлагдаж ирэхээсээ өмнө Франц улсын Саен хотын цагаачлалын байгууллагад бүртгүүлж тэнд амьдарч байсан. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр н.Цэрэнпагма гэдэг таньдаг эмэгтэй нь уулзъя гэж утасдсаны дагуу Д.Энхбат өөрийн “Форд” маркийн автомашинтайгаа болзсон газар болох Лэ Хэвра хотод очжээ. Тэнд н.Цэрэнпагма дөрвөн монгол залуутай хамт байсан бөгөөд Д.Энхбатыг очингуут цахилгаан бороохойгоор цохиж унагаагаад машинд чихэж оруулаад хөдөлсөн гэнэ. Тэд гар утсаар хэн нэгнээс зааварчилгаа авч байсан бөгөөд Бельги Улсын хилд ойртонгуут дипломат дугаар сольж зүүж, Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд очжээ. Элчин сайдын яаманд түүнийг ямар нэг тариураар тарьж ухаан алдуулж тавдугаар сарын 18-ны өдөр Монгол руу ирсэн. Д.Энхбатын өөрийнх нь үзэж байгаагаар гараа гавлуулж хүлүүлж амаа таглуулсан Германы хил гаалиар оруулж гаргаж байхад Германы зохих албаны хүмүүс яагаад анхаарал тавихгүй байгаад гомдсон сэтгэлээ хэлжээ. Учир нь тэрбээр энэ улсын харьяаллын хүн болоод тэр юм байна. Буянт-Ухаад буухад Д.Энхбатыг шууд машинд суулгахад тэнд буу шийдэмтэй баг өмссөн хүмүүс элэг рүү нь бууны бөгсөөр цохиж ухаан алдуулсан. Тэр шоронд сэрсэн бөгөөд Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн байцаалт авсан” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл Д.Энхбат “...Дэд хурандаа Бат-Эрдэнэ гэж хүн “Чамайг ямар аймаар хувь заяа хүлээж байна гэж бодож байна. Чамайг дажгүй залуу гэдгийг чинь мэднэ. Тагнуулаас хүн амьд гардаггүй юм. Чи амьд гарахын тулд “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван Зоригийг алах санал надад тавьсан. Би зөвшөөрөөгүй гэж хэл л дээ. Ингээд бүх юм дуусна шүү дээ” гэсэн. Мөн Ч.Энхтайваны цаана н.Энхсайхан байгаа, тэдний талаар баттай мэдээлэл байгаа гэсэн. Тэгэхээр нь би хүн гүтгэж чадахгүй гэсэн. Тагнуулын газрын ажилтнууд “Чиний ирсэн дипломат паспорт чинь энэ байна. Чи ирсэн энэ паспортоороо буцахад 500 сая төгрөг аваад явна шүү дээ” гэж хэлсэн. Би Монголын дипломат паспорт дээр өөрийн иргэний үнэмлэх дээр наасан зурагны хуулга байхыг нь харсан. Намайг тамлаж зовоосоор Ч.Энхтайваныг тагнуулахаар элсүүлж албан хүчээр баталгаа авч, улсын нууц задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан. Амьд гарахын тулд яах аргагүй ингэсэн. Тэд хэлэхдээ чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй. Чамайг алчхаад сураггүй болсон хүний тоонд оруулчихна” гэсэн хэмээн хэвлэлд ярьжээ. 

Баримт 5. 
Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон Хилийн тагнуулын албыг татан буулгасан билээ. Тэгвэл Хилийн тагнуулын алба гэж байхад эрх бүхий албан тушаал хашиж байсан, хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдсон юм.2015 оны аравдугаар сард дээрх хоёр хурандаа болон Б.Насанжаргал, А.Сумъяа, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар зэрэг хүнийг хээл хахууль өгч, авсан, зуучилсан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Тагнуулынхан гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан байж болзошгүй гэж буруутгагдаж  хорих ялаар шийтгүүлсэн билээ. 

Баримт 6. 
Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын талаар ноцтой баримт ярьсан байдаг. Сэтгүүл Л.Мөнхбаясгалан Б.Хурц нарын яриаг та бүхэнд хүргэж байна. 
Л.М: Та Тагнуулын хурандаа Цогтбаатар гэж хүнийг таних уу?
Б.Хурц: Танилгүй яах вэ. Миний цэрэг байсан.
Л.М: Энэ хүн шоронгоос захидал бичсэн
Б.Хурц: Тийм.Надад хувь нь байдаг
Л.М: Цогтбаатар одоо хаана байдаг юм бол?
Б.Хурц: Гадуур явж байдаг гэсэн. Зайсанд гэр нь байдаг гэсэн
Л.М: Германы иргэнтэй  холбоотой хэргийн тухай яригддаг
Б.Хурц: Германы иргэн алга болсон. Цагдаа, тагнуулын байгууллагын хүмүүс оролцсон байх  магадлал өндөр хэрэг байхгүй юу. Яагаад ч юм бэ наад Цогтоо чинь алга болсон Герман хүний гар утас, унаж байсан машиныг нь хэрэглэж байсан байдаг байхгүй юу. Өөр шинэ нөхцөл байдлаар шалгах боломжууд ч байгаа. 12 сая евротой Герман  эрэгтэй Монголд орж ирээд алга болсон
Л.М: Алагддаг бил үү
Б.Хурц: Алагдаагүй ээ. Германы талаас  авах гээд хоёр гурав ирсэн бил үү яалаа.  Тэр нөхөр айлд өвчтэй хэвтэж байгаад нас барсан шиг билээ. “Шанага” Ганболд ЭЦГ-ын дарга, Би Сөрөх тагнуулын дарга байсан. Хоёр талаас шалгая гээд доошоо хүмүүстээ хариуцуулсан. Манайхаас хариуцсан хүн нь Цогтоо. Цагдаагаас намайг бас байцаасан. Дам  судлаад үзэхээр тэр хүний хэрэглэж байсан 9911-тэй гар утас, мерседес машиныг Цогтбаатар хэрэглэж байсан.
Л.М: Та яг баримт ярьж байна уу
Б.Хурц: Яг баримт ярьж байна
Л.М: Энэ нэвтрүүлгийн дараа таныг Цогтбаатар шүүхэд өгөхгүй биз
Б.Хурц: Үгүй. Яалаа гэж. Тэр өгч яах юм бэ
Л.М: Худлаа. Хүн гүтгэлээ гэж
Б.Хурц: Өгөг л дээ. Би худлаа ярьж яах юм бэ. Би дарга нь байсан хүн” гэв. 

Баримт 7.
ТЕГ-ын Увс аймаг дахь хэлтсийн ажилтан Ц нарын хоёр хүн хилээр их хэмжээний ам.доллар бусдад оруулж өгсөн гэнэ. Улмаар үүнийхээ хөлсөнд хоёр сая төгрөг авсан үйлдэлд холбогдсон аж. Тэд нутгийнхаа байнгын ажиллагаатай Боршоо боомтоор их хэмжээний ам.доллароо оруулж ирсэн гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Тагнуулын байгууллагын ажилтныг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан  байпаг. Орон нутгийн тагнуулын ажилтнууд хилээр их хэмжээний валют оруулаад хахууль авсан тохиолдол ганц энэ биш. 2008 онд Завхан аймаг дахь Тагнуулын хэлтсийн ажилтан Ц.Галсандамба 500 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань хилээр нэвтрүүлж, 17.1 сая төгрөгийн хахууль авсан үйлдэлдээ Чингэлтэй дүүргийн шүүхээс таван жил хорих ял шийтгүүлж байсан билээ.

Үндэсний шуудан

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​